Спенсэр Хосэ

Баруун Австралийн бүс нутаг хариуцсан бөгөөд Машин техник (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Спенсэр Хосэ

#Tухай

Спенсэр нь уул уурхай, барилга, технологи, үйлчилгээний салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай.

Тэрээр 2007 оноос Тийсс компанид ажиллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны ахлах болон удирдах түвшний албан тушаалыг хашсаар ирсэн. 2022 оны 5-р сард Группийн машин техник хариуцсан гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Түүний чадварлаг, хамтын ажиллагаанд суурилсан удирдах арга барил нь төсөл болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийг онцгой байлгах, захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн үндэс болдог. Тэрээр захиалагч, нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч зэрэг голлох оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа тогтоон, хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнесийн хувьд хамгийн ашигтай үр дүнд хүрч ажилладаг бөгөөд ажилтнуудаа хөгжүүлэхийг онцгойлон дэмждэг.

Одоо хашиж буй албан тушаалд томилогдохоос өмнө Ази, Африкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер болон Африк дах Мажве Майнинг хамтарсан компанийн ТУЗ-ийн даргын албан тушаал хашиж байв. Мөн Баруун болон Өмнөд Австрали хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж, Тийссийн ажиллаж буй гүний уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.

Спенсэр нь Тийсст орохоос өмнө Австралийн Dimension Data компанид ажиллахдаа төрөл бүрийн салбарын үндэстэн дамнасан байгууллагуудад Мэдээлэл технологийн интеграцчилал, програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг, Баруун Австрали дах борлуулалтын болон инженерийн багуудыг удирдаж байв. Тэрээр Австралийн тэнгисийн цэргийн хүчинд алба хаах хугацаандаа цахим дайрайлт, дохионы тандан судалгаанд ашиглагддаг дэвшилтэй технологитой ажиллаж байсан. Австралийн тэнгисийн цэргийн хүчинд байхдаа Хэрэглээний шинжлэх ухааны мэргэжлийн диплом хамгаалсан бөгөөд Австралийн Компаниудын захирлуудын хүрээлэнгийн гишүүн юм.

#Холбоотой

View all

Шамийлта Пратап

Шамийлта Пратап

Группийн шинэчлэл, хүний нөөц, мэдээлэл харилцааны асуудал хариуцсан захирал

Клуни Рандэлл

Клуни Рандэлл

Монголыг хариуцсан бөгөөд Зүүн Австралийн бүс нутаг (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Даррэлл Уайт

Даррэлл Уайт

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер

Дэвид Грэйг

Дэвид Грэйг

МАКА компанийн Гүйцэтгэх захирал

Shankar Gopalan

Shankar Gopalan

Group Executive - Strategy, Sustainability & Safety

Майкл Райт

Майкл Райт

Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал

Крэйг Мортон

Крэйг Мортон

Санхүү хариуцсан захирал

Ramesh Liyanage

Ramesh Liyanage

Group Executive - Asset Management, Autonomy & Digital