Крэйг Мортон

Санхүү хариуцсан захирал

Крэйг Мортон

#Tухай

Крэйг бол мэргэшсэн нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлэлцээрийн чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай нэгэн.

Крэйг өнгөрсөн 21 жилийн хугацаанд удирдах олон албан тушаалд томилогдон ажилласан, тухайлбал инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын үйлчилгээ үзүүлдэг томоохон компанид Ази, Номхон далай болон Африк тив дэх үйл ажиллагааны Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байв. Тийсст ажиллах хугацаандаа тэрээр санхүү, гэрээ, үйл ажиллагааны чиглэлээр удирдах албан тушаалуудыг хашиж байсан. Тухайлбал Машин техник, тоног төхөөрөмж хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер, мөн Австрали дах Тийссийн Уул уурхайн үйл ажиллагааны Санхүү болон гэрээний асуудал хариуцсан Ерөнхий менежерээр тус тус ажиллаж байсан.

Крэйг 2016 оны 8-р сараас хойш Тийссийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгаагийн зэрэгцээ СИМИК Группийн харьяанд байдаг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тийсс, Флийтко, Сэджмэн компаниудын санхүүгийн асуудлыг хариуцах, удирдан чиглүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Тэрээр манлайлах ур чадвар, арилжааны нарийн арга ухаантай, бизнесийн үр дүнг сайжруулахын тулд гэрээ хэлцэл болон үйл ажиллагааны хөтлөгч хүчин зүйлсийн уялдаа холбоог хангаж ажиллах туршлагатай гэдгээрээ танигдсан хүн юм.

Австрали, Шинэ Зеландын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Австралийн Компанийн захирлуудын институт (AICD)-ийн гишүүн билээ. Крэйг нь Куинслэндийн Технологийн Их Сургуульд суралцаж бизнесийн бакалавр зэрэг эзэмшсэн бөгөөд Австралийн Олон улсын Компанийн захирлуудын институтын курс, Вартон сургуулийн Санхүүгийн удирдах ажилтны курсыг тус тус дүүргэсэн юм.

#Холбоотой

Бүгдийг үзэх

Майкл Райт

Майкл Райт

Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал

Шамийлта Пратап

Шамийлта Пратап

Группийн шинэчлэл, хүний нөөц, мэдээлэл харилцааны асуудал хариуцсан захирал

Shankar Gopalan

Shankar Gopalan

Group Executive - Strategy, Sustainability & Safety

Mark Lynch

Mark Lynch

Group Executive - Commercial, Risk and Investments

Spencer Jose

Spencer Jose

Group Executive - Operational Performance

Спенсэр Хосэ

Спенсэр Хосэ

Баруун Австралийн бүс нутаг хариуцсан бөгөөд Машин техник (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Дэвид Грэйг

Дэвид Грэйг

МАКА компанийн Гүйцэтгэх захирал

Клуни Рандэлл

Клуни Рандэлл

Монголыг хариуцсан бөгөөд Зүүн Австралийн бүс нутаг (түр) хариуцаж байгаа Гүйцэтгэх ерөнхий менежер

Даррэлл Уайт

Даррэлл Уайт

Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер