Олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлэх

Олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлэх

Бид түргэн хугацаанд хариуцлагатай шилжилт хийх замаар нүүрсхүчлийн хий бага ялгаруулах олборлолт хийх шийдлийг захиалагчдад санал болгон ажиллаж байна.

#Олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлэх

Дэлхий нийтэд түүхий эдийг олборлож ашиглах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна.

Иймд дэлхий нийт ирээдүйн төлөө шинэчлэл хийхэд … уул уурхай шаардлагатай. Бид уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компани тул захиалагч, ажилтан, түнш, нийлүүлэгч, орон нутаг, байгаль орчинд илүү сайн үр дүнг бий болгохын төлөө хувь нэмэр оруулахад анхаардаг. 

Эрчим хүчний шилжилт нь ажиллах шинэ арга барилыг тодорхойлох, орон нутаг болон бизнесүүдэд тогтвортой шинэ арга замыг хайх том боломжуудыг авчирсан.

#

Үүнд хүрэхийн тулд бид түргэн хугацаанд хариуцлагатай шилжилт хийх замаар нүүрсхүчлийн хий бага ялгаруулах олборлолт хийх шийдлийг захиалагчдад санал болгон ажиллаж байна. Бид ашигт малтмал, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эдийн засагт шилжих, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Бид шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх замаар өөрсдийн үйл ажиллагаанаас ялгардаг хүлэмжийн хийг бууруулах, цаашлаад уул уурхайн салбарын ялгаруулдаг нүүрсхүчлийн хийг бууруулахад анхаардаг. Цаашид захиалагчдыг дэмжих, орон нутагт хувь нэмэр оруулах, дэлхийн илүү цэвэр эдийн засагт шилжих шилжилтийг хангахад чиглэсэн бизнесийн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаадаа бид баяртай байна.

#Үүрэг хариуцлагаа биелүүлэх үүднээс бид тодорхой зорилтууд тавьсан:

01

2050 он гэхэд 1 ба 2-р хүрээний хүлэмжийн хийн ялгарлыг “0” түвшинд хүргэх

02

2027 он гэхэд эрчим хүчний нүүрс олборлолтоос олох орлого нийт орлогын 25 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт хийх

2022 оны Тогтвортой байдлын тайлан

2022 оны Тогтвортой байдлын тайлан

Инженерийн шийдлийг гаргах үед Тийссийн нэгдсэн мэдлэг хэрхэн үр өгөөжийг бий болгодог талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу

Олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлэх

Олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлэх

Бид түргэн хугацаанд хариуцлагатай шилжилт хийх замаар нүүрсхүчлийн хий бага ялгаруулах олборлолт хийх шийдлийг захиалагчдад санал болгон ажиллаж байна.

Байгаль орчин

Байгаль орчин

Бид байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, байгаль орчны менежментээр салбартаа тэргүүлэгч байхыг зорьдог

Хүний эрх

Хүний эрх

Манай нийлүүлэлтийн сүлжээнд хийгдэж байгаа сонголтууд нь нийгмийн хүртэх үр өгөөжийг бий болгох, нэмэгдүүлэх ихээхэн боломжийг олгодогт бид баяртай байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлт

Уурхайн тогтвортой ирээдүй нь өнөөдрийн авах арга хэмжээнээс хамаарна.

Орон нутаг

Орон нутаг

Орон нутгийг дэмжих нь оролцох, орон нутагт үзүүлэх нөлөөллийг сайтар тооцох, орон нутагт захиалагчидтай хамтран бүтээлцэж чадах нийгмийн үр өгөөж зэргээс эхэлнэ.

Хүний нөөц

Хүний нөөц

Нийт 12,200 хүний бүрэлдэхүүнтэй баг бол дэлхийн олон бүс нутагт захиалагчдад үзүүлж буй үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд бидний хамгийн том хөрөнгө юм.

Эрүүл мэнд, аюулгүй байдал, бие болон сэтгэцийн эрүүл мэнд

Эрүүл мэнд, аюулгүй байдал, бие болон сэтгэцийн эрүүл мэнд

Бид ажилтнуудаа дэмжих, эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн, батлагдсан системтэй.