Бидний тухай

#Бидний тухай

Тийсс компани Австрали, Ази, Америкийн бүс нутагт эрчимтэй хөгжиж буй ил болон далд уурхайн салбарт захиалагчидтай хамтран ажилладаг.

#

Домогт ах дүү Тийссийн ямагт анхдагч байх үзэл санаа одоо ч бидний гол баримтлах зарчим болдог. Тэдний алсын хараа нь анхдагч зүйлсийг тодорхойлж, боломжуудыг нээн, нийгэмд хэрэгтэй зүйлсийг нэмэгдүүлэх илүү ухаалаг арга замыг олсон юм. 85 жилийн тэртээ тэдний эхлүүлсэн зүйлсийг бид залгамжлан үргэлжлүүлсээр байна.

Бид өөрчлөлт дунд байнга хөгжиж ирсэн. Уур амьсгалын эрсдэлийн сорилтууд, дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед бий болсон олон боломжийг дурдаж болно. Дэлхий дахинд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн өөрчлөлт хийхэд ашигт малтмалын олборлолт хийх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Ийм ч учраас дэлхий дахинд ашигт малтмал олборлох, ирээдүйн төлөө шинэчлэл хийх шаардлага бий болсон.

#Тогтвортой ирээдүй

Тийсс компани хамгийн сонирхолтой шилжилтийн үедээ явж байна. Энэ нь тогтвортой ирээдүйд чиглэсэн шилжилт юм. Ажиллах шинэ арга барилаас эхлээд техникийн дэвшилд хүргэх шинэ санаачилгуудыг дурдаж болно. Бид хүлэмжийн хий бага ялгаруулдаг олборлолтын арга барилд түргэн бөгөөд хариуцлагатай шилжих нөхцөлийг бүрдүүлэх ур чадварыг бий болгоход анхаарч ажиллаж байна. Бүс нутгуудад хуримтлуулсан мэдлэг туршлагыг бид захиалагч бүрийн зорилгод нийцсэн оновчтой шийдлийг хөгжүүлэх, гүйцэтгэлийн тодорхой байдлыг хангах замаар төсөл нэг бүрд давуу тал бий болгох зорилгоор ашигладаг. Түүнчлэн бид эрчим хүчний шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэх, нийгэм, байгаль орчны үр өгөөжийг өсгөх зорилгоор үйлчилгээ болон олборлох ашигт малтмалын төрлийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. 

#

Илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох зорилгодоо хүрэхэд нь бид захиалагчиддаа дэмжлэг үзүүлэхийн сацуу зохистой олборлолтоор түүчээлэх зорилго тавин ажилладаг.