Мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ
Бид тодорхой байдлыг бий болгох замаар захиалагчдад үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.
Систем ба процессууд
Бидний ойлголт, оновчлол хийх чадвар, найдвартай байдлыг баталгаажуулах зэрэг нь систем болон процессуудын ачаар биеллээ олдог. Эдгээр нь илүү сайн шийдвэр гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийцлийг хангаж ажиллах, үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг. Ялангуяа төслийн ажилтнуудын хувьд энэ нь захиргааны зохицуулалтыг багасгаж, ажилтнуудыг мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгохын зэрэгцээ үйл ажиллагааны сорилтуудыг зардал багатай даван туулах, сорил бэрхшээл тулгарсан үед уян хатан байх, хариу арга хэмжээ авч ажиллах бидний чадварыг нэмэгдүүлж өгдөг юм.
Тийссийн Засаглалын Тогтолцоо нь үйл ажиллагааны болон тогтвортой байдлыг хангахын тулд үйл ажиллагааг тогтсон стандартаар явуулах боломжийг бүрдүүлдэг. Энэ нь төслүүдэд гэрээний болон зохицуулалтын, мөн төслийн шаардлагуудыг тусган хэрэгжүүлэх боломжтой засаглалын хүчирхэг тогтолцоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэх эхлэлийн цэг болдог.
Логик дүн шинжилгээ хийх чадвар ба технологи
Манай ажилтнууд мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах; илүү сайн бөгөөд хурдан шийдвэр гаргах, ажлыг оновчтой болгоход дэмжлэг үзүүлэх; үйлдвэрлэлийн өөрчлөлт, гүйцэтгэлийг цаг алдалгүй хянаж удирдах; үйл ажиллагааны тогтвортой байдал, бүтээмжийн өсөлт, тасралтгүй сайжруулалтыг удирдан чиглүүлэхийн тулд дэвшилтэт дүн шинжилгээ, технологийг ашигладаг. Мөн бид дүн шинжилгээ хийх чадвар болон технологийг ашиглан нэгжийн өртөг багатай, илүү үр ашигтай, уян хатан, бүтээмжтэй болон практик ач холбогдолтой, зардал багатай, ухаалаг шинэлэг шийдлүүдийг гаргадаг.
Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон технологийн мэргэжилтнүүдтэй тогтоосон бат бэх харилцаа нь бидэнд уул уурхайн хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг билээ. Бид энэхүү дэвшилтэт технологийг үйл ажиллагааны арвин туршлагатай хослуулан, захиалагчиддаа автоматжуулалтын чиглэлээр олон төрлийн үйлчилгээг үзүүлж, үр ашгийг бүрэн хүртэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа
Бид - Хүн бүр өдөр бүр аюулгүй байх - гэсэн маш энгийн зорилго тавьдаг. Бодит, эерэг үлгэр дуурайлал үзүүлэх хүчирхэг удирдагчидтай байх; харилцан уялдаатай, үр дүнтэй ажиллагааг хангахуйц салбартаа тэргүүлэх тогтолцоотой байх; хүн бүр үүргээ ухамсарлан ажиллах; байнгын сайжруулалт хийх, мэдлэгээ дээшлүүлэх нь аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг бидний соёлын бүрдэл хэсгүүд бөгөөд эдгээр нь захиалагчдад гүйцэтгэлийн болон нэр хүндийн асар их үр өгөөжийг бий болгож өгдөг. Компанийн удирдлага, нийт ажилтнууд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сайжруулах шинэ, шинэлэг стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд цаг ямагт идэвх чармайлт гарган ажилладаг бөгөөд бид захиалагчидтай хамтран ажиллахдаа үйл ажиллагааны бүс нутгууд төдийгүй уул уурхайн салбарын хүрээнд аюулгүй ажиллагааны дорвитой өөрчлөлт хийхэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Осол зөрчил гарсны дараа арга хэмжээ авахаас илүү урьдчилан сэргийлэх үзүүлэлтэд чиглэсэн Тийссийн аюулгүй ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөр нь осол зөрчил гарахаас өмнө гүйцэтгэлийн эерэг үр дүнд хүргэдэг үйлдлүүдийг хэмжиж, үнэлэх, сайжруулалт хийх замаар аюулгүй ажиллагааны илүү үр дүнтэй дадлуудыг хэрхэн дэмжиж, хэвшүүлж ажилладгийн илрэл юм.
Байгаль орчин
Байгаль орчны менежментээр салбартаа тэргүүлж ажиллах нь Тийссийн гол чадавхийн нэг бөгөөд энэ нь тогтвортой байдлын талаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад нь захиалагчиддаа бидний зүгээс үзүүлж буй чухал дэмжлэг юм. Бид эрсдэлтэй үйл ажиллагаа болон захиалагчдад үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд эрсдэлийг тодорхойлж үр дүнтэйгээр хянаж, удирдахад анхаардаг. Компанийн байгаль орчны мэргэжилтнүүд үйл ажиллагааны бүх түвшинд, мөн техникийн үйлчилгээний багуудтай нягт хамтран ажиллаж уурхайн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн нэгдсэн шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг. Энэ нь ус, сөрөг нөлөөллийг бууруулах, агаарын чанар, хөрс болон нөхөн сэргээлтийн хяналт, удирдлага зэрэг салбарыг хамаардаг.
Бид нөр их туршлагадаа тулгуурлан төслүүдийг онцгой үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд байнгын хяналт, хэмжилт, сайжруулалт нь эерэг үр дүнд хүрч ажиллах үндэс суурь болдог юм.
Орон нутаг
Уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд бид эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ажиллах үүргээ ойлгож, ухамсарладаг. Бид захиалагчиддаа нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдэнтэй хамтран ажилладаг. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, оролцоог хангах бүхий л ажиллагаанд орон нутгийг оролцуулах, төслийн талаарх тэдний ойлголтыг сайжруулах замаар үүнийг хэрэгжүүлдэг. Орон нутгийн иргэдэд боломж олгох харилцан ашигтай харилцааг бий болгох нь бидний хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх суурь болдог юм.
Орон нутгийн иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, сургалтад хамруулах, орон нутгаас худалдан авалт хийх, уугуул иргэд болон орон нутагтай хамтран ажиллах замаар төсөл тус бүр болон бидний үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт тохирсон нийгмийн үр өгөөжийг бий болгодог.
#Бидэнтэй холбогдох
Инженерийн шийдлийг гаргах үед Тийссийн нэгдсэн мэдлэг хэрхэн үр өгөөжийг бий болгодог талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.