Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлт

Уурхайн тогтвортой ирээдүй нь өнөөдрийн авах арга хэмжээнээс хамаарна.

#Тогтвортой ирээдүй

Бид НҮБ-ын дэргэдэх "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Засгийн газар хоорондын хороо"-ноос тодорхойлсон шинжлэх ухааны үндэслэлийг баримталдаг. Хүний үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн голлох хүчин зүйл байдаг бөгөөд гариг дэлхий, түүн дээр орших амьд организмын амьдрах орчинд нөлөөлсөөр байна.

Түүнчлэн Парисын гэрээ болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд эдийн засаг, нийгмийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэдгийг бид сайтар ойлгодог. Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд бид голлох үүрэг гүйцэтгэнэ.

Бидний хэрэгжүүлж буй арга хэмжээг 2021 оны Уур амьсгалын өөрчлөлтийн тайлангаас харна уу.

Тийсс компани 2050 он гэхэд 1 болон 2-р хүрээний нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг “0” болгох зорилт тавьсан.

Тийсс компани 2050 он гэхэд 1 болон 2-р хүрээний нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг “0” болгох зорилт тавьсан.


#Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг “0” болгох зорилтын хүрээнд:

Our actions to achieve net zero:

01

Арга барил, явцыг ил тод танилцуулах

Үйл ажиллагааны явцад ялгаруулдаг 1, 2, 3-р хүрээний ялгаруулалт, уур амьсгалтай холбоотой эрсдэлүүд, боломжуудын талаар “Уур амьсгалтай холбоотой санхүүгийн мэдээллийн тогтолцоонд" тусган олон нийтэд танилцуулах, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын эсрэг хэрэгжүүлэх зорилтуудын биелэлтийг жил тутмын “Тогтвортой байдлын тайлан”-д тусган мэдээлэх замаар Арга барил, явцыг ил тод танилцуулна

02

Уул уурхайн үйлчилгээнд нүүрстөрөгчийн хэрэглээг халах

2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг “0” болгох зорилтын хүрээнд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дизель зэрэг түлшнээс татгалзах замаар Уул уурхайн үйлчилгээнд нүүрстөрөгчийн хэрэглээг хална. Бид нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг ирээдүйд шилжих технологид хөрөнгө оруулалт хийх чиглэлээр захиалагч болон түнш байгууллагуудтай хамтран ажиллах болно. Үүнд их хэмжээний сэргээгдэх эрчим хүчээр ажиллах цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд ашиглах зай хураагуур, уурхайн машин техникт ашиглах ус төрөгчийн түлш зэрэг зах зээлд бэлэн ашиглагдаж байгаа нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг шийдлүүдийг хэрэгжүүлэх богино хугацааны зорилт, “0” ялгаруулалттай болох урт хугацааны зорилт хамаарна.

03

Нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай ирээдүйд чиглэсэн ашигт малтмалуудад анхаарч ажиллах

Цэвэр эрчим хүчний технологид зайлшгүй шаардлагатай ашигт малтмалыг олборлоход чиглэсэн төрөлжүүлэлт болон үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд үндсэн чадавхыг ашиглан нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай ирээдүйд чиглэсэн ашигт малтмалуудад анхаарч ажиллана. 2027 он гэхэд эрчим хүчний нүүрс олборлолтоос олох орлого нь нийт орлогын 25 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг бид хийнэ.

04

Хорт хийн ялгаралгүй эрчим хүч рүү энгийн, шударга, эрх тэгш байдлаар шилжихэд хувь нэмрээ оруулах

Шилжилтийг чиглүүлэхэд захиалагчид, ажилтнууд, орон нутгийн иргэд, засгийн газруудад дэмжлэг үзүүлэн, хорт хийн ялгаралгүй эрчим хүч рүү энгийн, шударга, эрх тэгш байдлаар шилжихэд хувь нэмрээ оруулна. Бид эрчим хүчний нүүрсний чиглэлийн ажлуудаа багасгаж, эрчим хүчний нүүрсийг хариуцлагатай, үе шаттайгаар бууруулахад дэмжлэг үзүүлснээр одоо эрчим хүчний нүүрсээр амьжиргаагаа залгуулж байгаа ажилтнууд болон орон нутгуудад үзүүлэх нөлөөллийг багасгахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд орон нутаг, нийгэмдээ илүү өргөн хүрээнд хөрөнгө оруулалт хийхийг зорин ажиллаж байна.

05

Уур амьсгалын өөрчлөлтийг Тийсс даван туулах чадварыг сайжруулах

Манай үйл ажиллагаа, ажилтнууд, орон нутаг, байгаль орчинд нөлөөлж болзошгүй уур амьсгалын эрс тэс, хүчтэй өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулахын тулд уур амьсгалын ажиглалт, хяналтад хөрөнгө оруулалт хийх замаар уур амьсгалын өөрчлөлтийг Тийсс даван туулах чадварыг сайжруулна.

06

Дараагийн үеийн мэргэжилтнүүдийг сургаж, хөгжүүлэх

Үйл ажиллагаагаа нүүрстөрөгчөөс ангижруулах хүчин чармайлтаар манлайлж, нүүрстөрөгчийн хэрэглээг “тэг” болгох шилжилтэд дэмжлэг үзүүлэх шинэ технологи боловсруулж, нэвтрүүлэхэд туслах дараагийн үеийн мэргэжилтнүүдийг сургаж, хөгжүүлнэ.

Interim targets towards net zero emissions by 2050^

^Includes Scope 1, 2 and Scope 3 emissions from diesel combustion in the fleet we operate.

*Excludes MACA civil projects.

Our 2023 performance

Our 2023 performance

Learn more about the sustainability performance of Thiess and other Thiess Group businesses MACA, Fleetco, and RTL (88% Thiess owned) in the Thiess Group 2023 Sustainability Report.