
Инженерчлэл
Thiess’ mine engineering services are the backbone of our work, centring on a total mine development solutions for clients.
Тийссийн уурхайн инженерчлэлийн үйлчилгээ нь захиалагчдад зориулсан уурхайн бүтээн байгуулалтын нэгдсэн шийдэлд төвлөрдөг бөгөөд бидний үйл ажиллагааны суурь болдог.
Техникийн судалгаа
Тийсс компани нь олон төрлийн ашигт малтмал, олборлолтын аргачлалын хүрээнд олон арван жилийн туршлагаас бий болсон өргөн хүрээний мэдлэг, туршлагад тулгуурлан тусгайлсан, уян хатан нөхцөлтэй техникийн судалгаа хийдэг. Бидний хийх судалгаа нь уурхайн шинэ төслийн эхний үе шатанд гүйцэтгэх үйл ажиллагаанаас эхлээд олборлолтын төслийг нэн даруй хэрэгжүүлэхэд чиглэсэн техникийн нарийвчилсан судалгаа, захиалагчийн хөндлөнгийн үнэлгээ, зөвлөхийн боловсруулсан судалгааг хамардаг.
Зураг төсөл
Практикт тулгуурласан, уурхайн бүх үе шатыг хамарсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь үйл ажиллагааны хамгийн бат бөх суурийг бүрдүүлдэг бөгөөд бид уурхайн бүхий л үе шатны туршлагадаа тулгуурлан зураг төслийг боловсруулдаг. Уурхайн оновчлол, хувилбар сонголтоор дамжуулан бид зураг төслийг бүх талаас нь судалж, шалган, богино болон урт хугацааны зорилтуудыг эдийн засгийн тооцоололтой уялдсан байх нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний өргөн хүрээний мэргэжлийн ур чадвар, туршлага нь захиалагчдыг аюулгүй, тодорхой, үр ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Төлөвлөлт
Тийсс компанийн “уурхайн бүхий л үе шатыг хамарсан, дэлхийд тэргүүлэх” төлөвлөлт нь ажлыг богино хугацаанд маш сайн гүйцэтгэх, урт хугацааны үр өгөөжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх суурь, эдийн засгийн удирдамж болдог. Бид уурхайн ашиглалтын хугацаа, нөөц олборлолтын гарц, тоног төхөөрөмжийн зардлыг захиалагчдын тэргүүлэх чиглэл, төлөвлөлт, зах зээлийн шаардлагад нийцүүлэн тэнцвэрийг хангах замаар үйлдвэрлэлийн үр дүнг оновчтой төлөвлөх чиглэлээр захиалагчидтай нягт хамтран ажилладаг. Батлагдсан системүүд нь супервайзоруудад мэдээлэлд суурилсан шуурхай шийдвэр гаргах, өөрчлөлтийг сайтад үр дүнтэй хянаж удирдах, олон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн багаас техникийн дэмжлэгийг зайнаас авах, мэдээлэл авах боломжоор хангадаг.
Төсөвлөлт
Уурхайн төсөвлөлт хийх бидний чадавх нь уурхайн зардлыг бүрэн тусгасан төсөвлөлт, зардлын тооцоолол хийх боломжийг бүрдүүлж, улмаар захиалагчдад эдийн засгийн тодорхой байдлыг бий болгож өгдөг. Мэргэжлийн төсөвчдөөс бүрдсэн ур чадвартай баг нь салбар салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн төлөвлөлтийн багийн нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд тэд стратегийг сайжруулах боломжуудыг шалгах, хамгийн шилдэг хувилбарыг тодорхойлох үүрэгтэй ажилладаг. Төсөл урт хугацаанд онцгой гүйцэтгэлтэй, эдийн засгийн хувьд амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, уурхайн үйл ажиллагааны бүхий л үе шатыг хамарсан төлөвлөлтийг хийхийн тулд нарийвчлан тооцсон зардлыг шинжилж, олон талт үйл ажиллагааны мэдлэгийн томоохон нөөцтэй харьцуулж, улмаар тодорхойгүй болон урьдчилан тааварлах боломжгүй зүйлсийн магадлалыг бууруулахад анхаардаг.

Case Study
Feasibility and life-of-mine study at
Mount Pleasant Operation
Thiess delivered a critical feasibility and life-of-mine study for the Mount Pleasant Operation in New South Wales, Australia.
Our team reconfigured the design for a high intensity mining sequence using small pits for better control over the strip ratio. The smaller pits enabled more efficient haulage by designing a geometrically efficient and more community-friendly road network.
Thiess’ strategy meant operations could deliver significant short-term gains from a temporarily high-graded mine, followed by sustainable, long-term improvements as the mine’s geometry reduced haulage.
#Related Resources
#Contact Us
Please complete the form below
Thiess partners with clients across a broad range of commodities, geographies and mining environments to deliver safe, scalable and sustainable solutions. Contact us today to discuss your engineering needs.



