Машин техник

Бид уурхайн машин, тоног төхөөрөмжийг дэлхийн түвшинд удирдан ажиллуулдаг бөгөөд машин техникийн найдвартай байдал, бэлэн байдал, бүтээмж, зардлын үр ашигт анхаардаг.

Машин техник

Машин техникийн менежмент

Тийсс компани нь уул уурхайн үйлчилгээг олон улсад үзүүлдэг компаниуд дунд хамгийн том, хамгийн олон төрөлтэйд тооцогддог 6.6 тэрбум долларын өртөг бүхий машин техникийг хянаж, удирдан ажиллуулдаг. Автосамосвал, экскаватораас гадна гүний уурхайд ашиглагддаг, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг машин техник, технологид суурилсан автомат ажиллагаатай өрмийн машинууд, тэсрэх бодис цэнэглэдэг хамгийн найдвартай ажиллагаа бүхий машин техникүүдтэй. Бид Тийссийн харьяа компани болох FleetCo компани болон бусад шилдэг нийлүүлэгчдээр дамжуулан уул уурхайн салбарт хамгийн цогц машин техникийн түрээс, ашиглалтын багц, капиталын шинэчлэлийн шинэлэг шийдлийг бий болгон, хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна. Манай баг захиалагчийн өмчид хамаарах машин техникийн засвар, ашиглалтыг мэргэжлийн түвшинд хариуцан ажилладаг.

Машин техникийн засвар үйлчилгээ

Машин техникийн засвар үйлчилгээний уян хатан үйлчилгээ нь салбартаа тэргүүлэгч, зардлын хэмнэлттэй гүйцэтгэл, бэлэн байдал, найдвартай ажиллагаанд чиглэдэг. Бид дэвшилтэт систем, процессыг урьдчилан таамагладаг, урьдчилан сэргийлдэг, гэмтлийн дараах гэх мэт засвар үйлчилгээний олон арга техник эзэмшсэн туршлагатай засвар үйлчилгээний багуудтай хослуулдаг. Мэдээллийн санд суурилсан ойлголт нь үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, капиталын стратегид өөрчлөлт оруулах гэх мэт шийдвэрийг мэдээлэх замаар биднийг машин техникийн үр ашгийг нэмэгдүүлэх, машин техникийн найдвартай байдлыг удирдах, машин техникийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог.

Операторгүй машин техникийн түрээс

Бид уурхайн машин, тоног төхөөрөмжийг дэлхийн түвшинд удирдан ажиллуулдаг бөгөөд машин техникийн найдвартай байдал, бэлэн байдал, бүтээмж, зардлын үр ашигт анхаардаг.

Бид уул уурхайн үйлчилгээг олон улсад үзүүлдэг компаниуд дунд хамгийн том, хамгийн олон төрөлтэйд тооцогддог 5.9 тэрбум долларын өртөг бүхий машин техникийг удирдан ажиллуулдаг. Тухайлбал Тийссийн харьяа компани болох FleetCo компани болон бусад шилдэг нийлүүлэгчдээр дамжуулан уул уурхайн салбарт хамгийн цогц машин техникийн түрээс, ашиглалтын багц, капиталын шинэчлэлийн шинэлэг шийдлийг бий болгон ажиллаж байна. Бидний туршлага, нийлүүлэгчтэй байгуулсан бат бөх харилцаа нь захиалагчид тулгарсан аливаа бэрхшээлийг том, жижгээс үл хамааран шийдвэрлэх шийдэл гаргах боломжийг бидэнд олгодог.

#Бидэнтэй холбогдох

Тийсс компани машин техникийн менежмент, засвар үйлчилгээ, түрээсийн шийдлүүдийг хэрхэн санал болгон, тодорхой байдлыг бий болгож байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Бидэнтэй холбогдох
Инженерчлэл

Инженерчлэл

Тийссийн уурхайн инженерчлэлийн үйлчилгээ нь захиалагчдад зориулсан уурхайн бүтээн байгуулалтын нэгдсэн шийдэлд төвлөрдөг бөгөөд бидний үйл ажиллагааны суурь болдог.

Олборлолт

Олборлолт

Өрөмдлөг, тэсэлгээний нарийвчлал сайтай үйл ажиллагаа нь уурхайн бусад үйл ажиллагааны чанарт нөлөөлдөг бөгөөд олборлолтыг зардал багатайгаар явуулах үндэс суурь болдог.

Нөхөн сэргээлт

Тийсс нь байгаль орчинд урт хугацааны туршид үр өгөөжөө өгөх нөхөн сэргээлтийн үр дүнд хүрч ажиллахыг зорьдог.

Мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ

Мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ

Бид тодорхой байдлыг бий болгох замаар захиалагчдад үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.

Машин техник

Машин техник

Бид уурхайн машин, тоног төхөөрөмжийг дэлхийн түвшинд удирдан ажиллуулдаг бөгөөд машин техникийн найдвартай байдал, бэлэн байдал, бүтээмж, зардлын үр ашигт анхаардаг.