Харьяа компаниуд

Тийссийн харьяа компаниуд, хөрөнгө оруулалт, түншлэлд тулгуурлан өөрийн үндсэн үйлчилгээг мэргэжлийн тэргүүлэх үйлчилгээтэй нэгтгэсэн үйлчилгээг захиалагчид санал болгодог.

Эдгээр нь хэдийнэ туршигдаж баталгаажсан төдийгүй үйл ажиллагаанд тохирсон хүний нөөц, тогтолцоо, процессуудын давуу талуудыг тусгасан үйлчилгээ бөгөөд тодорхой, шилдэг үр дүнд хүрч ажиллахад шаардагдах, ашиглахад бэлэн нөөц, чадавхыг бидэнд бүрдүүлж өгдөг.

Харьяа компаниуд

#Харьяа компаниуд

МАКА

МАКА нь уул уурхай, дэд бүтэц болон барилгын салбарт үйлчилгээ үзүүлдэг олон улсын гэрээт гүйцэтгэгч групп юм. Тэд захиалагчдад болон эцсийн хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон шийдлүүдийг санал болгож, хэрэгжүүлдэг.

Тийсс Рехабилитэйшн

Тийсс Рехабилитэйшн компани дэлхийд тэргүүлэх уурхайн нөхөн сэргээлтийн үйлчилгээг санал болгодог бөгөөд байгаль орчны мэдлэг, туршлагатай уурхайчид энэ үйлчилгээг үзүүлдэг. Үүнд уурхайд үе шаттайгаар хийгдэх нөхөн сэргээлт, уурхайн хаалт, тухайлбал дэд бүтцийг буулгасан, уурхайг бүрэн чөлөөлсөн, хөрс бохирдсон үед тавигдах шаардлагад нийцүүлэн хийгдэх нөхөн сэргээлт хамаарна.

ФлийтКо

ФлийтКо нь олон улсад тоног төхөөрөмжийн (жолоочгүй/операторгүй) түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь тоног төхөөрөмжийн түрээс, худалдан авалтын багцуудыг санал болгохоос гадна Австралид тоног төхөөрөмжийг шинэ тоног төхөөрөмжөөр солих шинэлэг шийдлийг санал болгодог.

RTL Mining and Earthworks

RTL Mining and Earthworks компанийн хувьцааны 88 хувийг Тийсс компани эзэмшдэг. Тус компани нь Австралийн Викториа мужийн Латроб Валлид байрладаг ба уул уурхай, иргэний барилга, хөрс хуулалтын хүнд машин техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээс гадна ердийн болон овор ихтэй бараа тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.


#Хөрөнгө оруулалт ба түншлэл

Mine Energy Solutions

Бид уурхайн машин техникийн баазад болон уул уурхайн салбарт хосолмол түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлээр Mine Energy Solutions (MES) компанитай хамтран ажилладаг. Технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийх бөгөөд тус түншлэлийн хүрээнд MES компанийн одоо байгаа болон батлагдсан технологийг ашиглан уурхайн том оврын автосамосвалуудын дизель түлшийг тухайн орон нутгаас нийлүүлэх байгалийн хийгээр орлуулах ажлыг хийх юм.

RWE

RWE компани нь уурхайн зураг төсөл, тоног төхөөрөмжийн инженерчлэл, ил уурхайд олборлолтын тасралтгүй ажиллагааг хангах тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг нэгтгэсэн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр Тийсс компанийг шаардлагатай аргачлал, зааварчилгаагаар ханган ажилладаг. Тус компани 60 гаруй жилийн техникийн болон ашиглалтын туршлагадаа тулгуурлан, дэлхийд цорын ганц, ханган нийлүүлэгчээс хамааралгүй, олборлолтын тасралтгүй ажиллагааг хангах тоног төхөөрөмжийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

AECI

Тийсс-AEL хамтарсан компани нь өрөмдлөг, тэсэлгээний шинэлэг шийдлүүдийг санал болгодог. AEL бол тэсрэх бодис, тэсэлгээг эхлүүлэх системийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэх компаниудын нэг бөгөөд уурхайн нөхцөлд тохирсон тэсрэх бодис нийлүүлэх, тэсэлгээний шинэ шийдлүүдийг санал болгож, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Энэхүү түншлэлийн хүрээнд захиалагч нь нийлүүлэгч, хэрэглэгч (Тийсс нь хэрэглэгч)-ийн хамтарсан мэргэжлийн иж бүрэн үйлчилгээг авах боломжтой.


#Хувьцаа эзэмшигч компаниуд

СИМИК

СИМИК Групп нь Тийсс компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг бөгөөд үүгээр дамжуулан дэлхийн шилдэг гэрээт гүйцэтгэгч компанийн нөөц, чадварыг ашиглах, хамгийн шилдэг, нэмэлт үйлчилгээг авах боломжийг Тийсс компанид олгодог.

СИМИК Групп нь Лэйтон Ази ба Брөүд компаниудыг багтаасан барилга угсралтын гэрээт гүйцэтгэгч CPB Контракторс, эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сэджман компани, техникийн үйлчилгээний UGL, төр хувийн хэвшлийн түншлэлийг хариуцан ажилладаг Пэсифик Партнершипс болон Группийн хэмжээнд инженер техникийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг EIC Activities компаниудаас бүрддэг.

Elliot Advisors (UK) Limited

Elliott Investment Management L.P. manages approximately $55.2 billion of assets as of December 31, 2022. Founded in 1977, it is one of the oldest funds under continuous management.

The Elliott funds' investors include pension plans, sovereign wealth funds, endowments, foundations, funds-of-funds, high net worth individuals and families, and employees of the firm. Elliott Advisors (UK) Limited is an affiliate of Elliott Investment Management L.P.