Тэтгэлэгт хөтөлбөр
Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг.
#Оюутнуудыг дэмжих
Оюутан, залуу мэргэжилтнүүдийг суралцах явцад нь дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарт ажлын гараагаа эхлэх боломж олгоход чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлдэг юм.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид, амжилттай суралцаж байгаа цаашид өсөж хөгжих хүсэл эрмэлзэл, чадавхи бүхий шилдэг оюутан залуусыг шалгаруулж, тэдэнд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлдэг.
Бид жил бүр их дээд сургуулиудын семестрийн хуваарьтай уялдуулан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаж, оюутан, залууст “Амралтаараа ажиллах хөтөлбөр”-т хамрагдаж, уурхайн төслийн талбайд танилцах дадлага хийх боломж олгодог.
2021 оны тэтгэлэгт хөтөлбөрийн хүсэлтийг хүлээн авч дууссан байна.
#Тавигдах шалгуур: уул уурхайн инженер, маркшейдер
Уул уурхайн инженер эсвэл маркшейдерийн чиглэлээр суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан бол:
- Таны кредит онооны дундаж үнэлгээ 4.5 буюу түүнээс дээш байх боломжтой юу?
- Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
- Сургуулиа төгсмөгц, Тийссийн “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид ажиллахыг хүсэж байна уу?
- Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
- Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?
#Тавигдах шалгуур: инженерийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутан
Дараах чиглэлээр 2 (болон түүнээс дээш) дах жилдээ суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан уу?
- Уул уурхайн инженер
- Иргэний барилга
- Геотехникийн инженер
- Механикийн эсвэл цахилгааны инженер
- Мехатроникийн инженер
Та/Таны:
- Кредит онооны дундаж үнэлгээ 4.5 түүнээс дээш байх боломжтой юу?
- Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
- Сургуулиа төгсмөгц, Тийссийн “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид ажиллахыг хүсэж байна уу?
- Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
- Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?
#Тавигдах шалгуур: Ууггуул болон Торрес Стрэйт арлын оршин суугчид
Дараах чиглэлээр 2 (болон түүнээс дээш) дах жилдээ суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан уу?
- Инженер (уул уурхай, механикийн, цахилгааны, мехатроникийн, иргэний барилгын эсвэл геотехникийн)
- Маркшейдер
- Геологи
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
- Нягтлан бодох бүртгэл
Та/Таны:
- Кредит онооны дундаж үнэлгээ 4.5 түүнээс дээш байх боломжтой юу?
- Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
- Сургуулиа төгсмөгц, Тийссийн “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид ажиллахыг хүсэж байна уу?
- Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
- Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?
#Давуу тал
Тийссийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:
- Суралцах хугацаанд санхүүгийн зохих дэмжлэг авах боломжтой (семестрийн сургалтыг амжилттай дүүргэсэн эсэхээс хамаарна)
- Тийссийн төсөл эсвэл төв оффист зуны амралтаараа ажиллах боломжтой (тухайн төсөл, хэлтэст ажиллах боломж байгаа эсэхээс хамаарна)
- Тийссийн “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, компанийн үндсэн ажилтан болох боломжтой.
#Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах, шалгаруулах процесс
- Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж, холбогдох баримтыг хавсаргана
- Ур чадварыг шалгах онлайн тест бөглөнө
- Видео ярилцлага хийнэ
- Сонгон шалгаруулах багийн гишүүд тантай албан ёсны ярилцлага хийнэ
- Сурлага хүмүүжлийн лавлагаа, судалгаа хийнэ
- Ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэгт орно