Амралтаараа ажиллах хөтөлбөр
Тийсс компани нь зохион байгуулалттай орчинд ажиллаж, дадлагажих боломжийг олгоход чиглэсэн ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-ийг хэрэгжүүлдэг.
#Амралтаараа ажиллах хөтөлбөр юугаараа онцлог вэ?
Оюутнууд зуны амралтаараа тодорхой хөтөлбөрийн дагуу ажлын байранд дадлага хийж туршлага хуримтлуулахаас гадна:
- Төслийн талбайд тодорхой хугацаанд ажиллаж, амьдарч туршлага хуримтлуулах
- Салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, холбоо тогтоох, ажлын гараагаа эхлэх боломжуудыг нэмэгдүүлэх
- Тийссийн “Шинэ төгссөн мэргэжилтнүүдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах боломжтой болно.
#Хөтөлбөрт хамрагдах хүрээ
Дараах мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-т хамрагдах боломжтой:
- Иргэний барилга болон уул уурхайн ашиглалтын инженер
- Механик инженер
- Мехатроник инженер
- Цахилгааны инженер
- Маркшейдер
- Байгаль орчин
- Санхүү, нягтлан бодох бүртгэл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
#Хөтөлбөрт хамрагдах
2021/2022 оны ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-т хамрагдах хүсэлт, өргөдлийг хүлээн авч дууслаа. Сонгон шалгаруулалт дараах үе шаттайгаар явагдана:
- Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж, холбогдох баримтыг хавсаргана
- Ур чадварыг шалгах онлайн тест бөглөнө
- Видео ярилцлага хийнэ
- Сурлага хүмүүжлийн лавлагаа, судалгаа хийнэ
- Ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэгт орно.