Уугуул иргэд

Уугуул иргэд

Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул уугуул иргэдийн түүх, оролцоог таниулах, хүндэтгэхэд анхаардаг. Нийт бүс нутгууд дах оффис, сайтуудын хүрээнд бид “үйл ажиллагааны бүс нутагт ажиллаж, амьдрахдаа орон нутагт хүндэтгэлтэй хандах, халамж анхаарал хандуулах” үүргээ ухамсарлан ажилладаг.

#Австрали дах уугуул иргэд

Тийсст бид “Австралид бодит өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулах, эв нэгдлийг хангах” үүргийг чухалчилж авч үздэг билээ. Бизнесийн байгууллагын хувьд бид эв нэгдлийг хангахад ажилтнууд, нийлүүлэлтийн сүлжээ, орон нутгаар дамжуулан нөлөөлөх боломжтой. Хамт ажиллагсад, найз нөхөд, хөршийн хувьд бид сонсох, суралцах замаар, халамж, анхаарал тавьдаг, хүндэтгэлтэй ханддагаа харуулах замаар, өв соёлыг таниулж, арьс өнгөөр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг дуу хоолойгоо хүргэх замаар эв нэгдлийг хангахад манлайлал үзүүлдэг.

Урт түүхийн явцад бий болсон ололт амжилт, сорилт бэрхшээлээс урган гарсан “2022-2024 онд хэрэгжих Уугуул иргэдийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (УИДҮАТ)”-нд ажилтнууд, чиг үүргийн удирдах ажилтнуудаас өгсөн санал зөвлөгөө, сургамжийг тусгаснаас гадна оролцогч талууд, тухайлбал бизнес эрхлэгч уугуул иргэд, мөн тэдний байгуулсан байгууллага, “Австралийн Уугуул иргэдийг дэмжих” байгууллагын чухал зөвлөмжүүдийг тусгасан.

Үүнтэй холбогдуулан бид УИДҮАТ-ний шинэ алсын харааг: “Өдөр тутмын шийдвэр гаргалт, үйл ажиллагаагаар дамжуулан эв нэгдлийг дэмжих – хувь хүн, бизнесийн байгууллага, орон нутгийн гишүүний хувьд бид бүхий л талаар эв нэгдлийг хангахад чиглэсэн эерэг өөрчлөлт хийж, өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэж тодорхойлсон.

УИДҮАТ нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүрэг, хариуцлагаар баталгааждаг. УИДҮАТ-ний зорилт, санаачилгуудыг Австрали дах үйл ажиллагааны хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтэд тусгаж өгсөн.

Австралид бид 4 дэх удаагийн “УИДҮАТ"-г эхлүүлж байгаадаа баяртай байна.

#Үүний тулд дараах зүйлсийг хийнэ:

01

Арьс өнгөөр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг дуу хоолойгоо хүргэж байна

02

Соёлын ялгааны талаарх ажилтнуудын ойлголтыг улам гүнзгийрүүлж, сайжруулна

03

Аливаа улсад үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөл авч, анхаарал тавьж, хүндэтгэлтэй хандана

04

Уугуул иргэд болон Торрес Стрэйт арлын иргэдтэй соёл, нийгэм, эдийн засгийн асуудлаар хамтран ажиллана

#Уугуул иргэдийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (УИДҮАТ)

Эв нэгдлийг хангах үүргээ биелүүлэх явцад бид уран зургийн нэгэн шинэ бүтээлийг төрүүлж, түүгээр дамжуулан түүх өгүүлж, УИДҮАТ-ний алсын харааг дүрслэн харуулсан юм. Энэ нь өдөр бүр үүргээ ухамсарлахыг бид бүхэнд зургаар сануулсан бүтээл билээ. Энэ нь Уугуул иргэд, Торрес Стрэйт арлын иргэд тус газар нутагтай маш их холбоотой, баялаг түүхтэй, бидний бизнес төдийгүй амьдрал ахуйд, шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг үүрэг оролцооны талаар ойлголттой байх үүрэг юм. 

Бид Брисбэн дэх уугуул иргэдийн уран бүтээлийн “Гилимбаа энд Рачэл Сарра (Горенг Горенг)” агентлагтай УИДҮАТ-ний шинэ бүтээл хийх чиглэлээр хамтран ажилласан. Горенг Горенг нутгаас гаралтай зураач Рачэл Сарра нь контемпорари арт чиглэлээр зурдаг бөгөөд уран зургийг уугуул иргэдийн соёл, түүний хөгжлийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, түүх өгүүлэх хүчирхэг хэрэгсэл болгон ашигладаг. Рачелын бүтээл нь уугуул иргэдийн соёл, тэдний амин чанарын талаарх нийгмийн ойлголтыг өөрчлөх, нээхэд чиглэдэг. 


Олон талт байдал, оролцоог хангах

Олон талт байдал, оролцоог хангах

Бид “хүн бүр үнэ цэнэтэй” гэсэн олон талт байдал, оролцоог дэмжих алсын хараагаар дамжуулан оролцоог дэмждэг ажлын орчныг бий болгохыг чухалчилдаг.

Уугуул иргэд

Уугуул иргэд

Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул уугуул иргэдийн түүх, оролцоог таниулах, хүндэтгэхэд анхаардаг. Нийт бүс нутгууд дах оффис, сайтуудын хүрээнд бид “үйл ажиллагааны бүс нутагт ажиллаж, амьдрахдаа орон нутагт хүндэтгэлтэй хандах, халамж анхаарал хандуулах” үүргээ ухамсарлан ажилладаг.