Төслийн мэдээлэл
Товч
Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд Масвелбрүүкээс урагш таван километрийн зайд орших Маунт Артур уурхай нь эрчим хүч гаргаж авах зориулалтын дулааны нүүрс олборлох ил уурхай юм.
Thiess has a long history in the Hunter Valley, dating back more than 80 years.
Тийсс компани 2017 оноос хойш Маунт Артур нүүрсний уурхайд БиЭйчПи компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд анхлан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байсан бол үүний дараа уурхайн өмнөд хэсгийн хөрс хуулалт, нүүрс олборлолт зэрэг нэмэлт ажил үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн.
2018 онд БиЭйчПи компанитай байгуулсан гэрээнд нэмэлт орсноор тус уурхайд Тийсс компанийн хариуцсан үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, Маунт Артурын нүүрсний уурхайн өмнөд захад орших Эйрэдэйл болон Роксбургийн амуудад уурхайн оператор компаниар томилогдон ажиллахаар болсон.
Энэхүү шинэчилсэн гэрээний дагуу Тийсс компани уурхайн зураг төсөл, төлөвлөлт, засвар үйлчилгээний хуваарь боловсруулахын зэрэгцээ өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэж байна. Гүйцэтгэх ажлын цар хүрээ ийнхүү нэмэгдсэнээр орон нутгийн 300-аад иргэд хөдөлмөр эрхлэх боломжтой болно.
Тийсс компани анх 80 гаруй жилийн тэртээгээс Хантерийн хөндийд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор тус бүс нутагт Маунт Артурын нүүрсний уурхайг оролцуулан нийт 3 уурхайд үйл ажиллагаа явуулж байна.
Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа байнгын ажлын байр бий болгох үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлдэг бөгөөд уурхай орчмын орон нутгийн иргэд болон дотоодын ханган нийлүүлэгчдийг байнга дэмжиж ажилладаг болохоо нотлон харуулсаар ирсэн.