Жэллинба Плэйнс

Жэллинба Плэйнс

Төслийн мэдээлэл

Байршил

Блэквотероос зүүн хойш 50 км

Бүс нутаг

Австрали

Захиалагч

Jellinbah Group

Цааш унших

Coal

Гэрээ

Schedule of rates

Үргэлжлэх хугацаа

2015 оны 1 сараас хойш

Товч

Жэллинба Групп нь Төв Куинслэндийн Боуэны сав газарт үйл ажиллагаа явуулдаг, Куинслэндэд төвтэй, бие даасан, нүүрсний хувийн компани юм.

Thiess’ team of experience, technical specialists and site-based engineers, operators and maintainers, all played a major role in maximising resource recovery through low-cost terrace mining techniques.

Тийсс компани 2015 онд Төв Куинслэндийн Блэквотерын ойролцоох Жэллинба нүүрсний зүүн уурхайн хэсэг болох Жэллинба Плэйнсийн ил уурхайд ажил гүйцэтгэж эхэлсэн.

Тийсс компани нь Жэллинба Плэйнс уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлаас бусад бүх үйл ажиллагааг 2020 оны 11-р сарыг хүртэл хариуцан ажилласан. Тус уурхайд шатлан олборлох аргыг ашигладаг бөгөөд олборлолтыг давхаргын суналын дагуу хойш чиглэлд хийдэг.

Техникийн туршлагатай мэргэжилтнүүд, сайтад байрлах инженерүүд, операторууд, засварчдаас бүрдсэн Тийссийн баг өртөг багатай шатлан олборлох аргыг ашиглан эрдэс баялгийг олборлох гарцыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Тус баг хамт олон өндөр чанарын нунтаг түүхий нүүрсийг зогсолтгүй олборлох нөхцөлийг бүрдүүлэх ачилт, тээвэрлэлтийн шинэлэг шийдлийг нэвтрүүлсэн.

Усны орох урсгалыг хянах зорилгоор ус шавхах шуудуу гаргаснаар тус баг энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш зургаан сар тутамд нүүрс олборлолтыг 102.5 хувиар нэмэгдүүлэн ажилласан.

Тийсс гэрээний дагуу жилд 2.2 сая тонн нүүрс олборлох үүрэг хүлээн ажилласан.

Төслийн хугацаанд Жэллинба Плэйнс уурхай дах манай баг хамт олон орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сургалтад хамруулах, тэдний оролцоог хангах замаар нийгмийн үр өгөөжийг бий болгож ажилласан. Тухайлбал:

  • Төв Куинслэндэд түргэн тусламжийн болон онцгой байдлын зориулалтаар нисдэг онгоц, нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулдаг RACQ CQ Rescue байгууллагатай сайн дураар хамтран ажилласан

  • “Сонсгол ба хэл яриа” сантай хамтран Блэквотер бүс нутаг дах гурван сургуульд “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн

  • Блэквотер болон Эмералд хотуудад байрлах Salvation Army, Lifeline, Anglicare зэрэг байгууллагуудад тавилга, эд зүйл хандивлаж, үйл ажиллагааг нь дэмжсэн

  • Куинслэнд Майнз болон Энержи академитай хамтарч ажиллах замаар бүс нутгийн хэмжээнд ШУТИМ (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) сургалтыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд ШУТИМ-ийн сургалтад зориулсан роботын иж бүрдлийг орон нутгийн сургуулиудад бэлэглэсэн. 

Contact us

Throughout the project’s lifetime, our Jellinbah Plains team consistently worked to deliver social benefits through local employment, training and community engagement, including:

Volunteering with RACQ

Volunteering with RACQ CQ Rescue to provide life-saving aeromedical and emergency helicopter rescue services across Central Queensland

Working with the Hear and Say Foundation

Working with the Hear and Say Foundation to deliver the Hear to Learn School Hearing program across three schools in the Blackwater region

Supporting Blackwater and Emerald community

Donating furniture and actively supporting Blackwater and Emerald community organisations, including the Salvation Army, Lifeline and Anglicare

STEM Learning

Supporting STEM learning throughout the region through our involvement with the Queensland Mines and Energy Academy. This included donating STEM robotics kits to local schools.

Жэллинба Плэйнс

Location

Блэквотероос зүүн хойш 50 км

Region

Австрали

Google Maps

Жэллинба Плэйнс

Location

Блэквотероос зүүн хойш 50 км

Region

Австрали

Google Maps