Ажлын анкеттай холбоотой түгээмэл асуулт, хариулт
#Тийсс компанид ажиллах хүсэлт хэрхэн гаргах вэ?
Манай компанид ажиллах хүсэлт гаргахын тулд “Ажил горилогчийн нэвтрэх хэсэг”- ээр дамжуулан хүсэлтээ илгээх хэрэгтэй.
Ажлын зарыг дараах аргуудаар хайх боломжтой:
- “Хайх” хэсэгт өөрийн байршил ба/эсвэл ажлын байрны ангиллыг бичиж, “Хайх” гэдгийг дарна
- Ажлын заранд дурдсан дугаарыг “Ажлын дугаар” гэсэн хэсэгт бичиж, “Хайх” гэдгийг дарна
- Хайлтын утга бичихгүйгээр “Хайх” гэдгийг дарна. Ингэснээр веб хуудсанд байгаа ажлын бүх зарын жагсаалтыг дэлгэцээр харуулна.
Өргөдөл хүлээн авах хугацаа дуусахаас өмнө өргөдлийн маягтыг бөглөж ирүүлээрэй!
#Цахимаар өргөдөл гаргахад юу шаардлагатай вэ?
Өөрийн товч танилцуулгыг Acrobat эсвэл Microsoft Word хэлбэрээр бэлдэнэ. Мөн интернэт ашиглах боломжтой, цахим шуудангийн хаягтай байх шаардлагатай.
Цахим шуудангийн хаяг хэрхэн үүсгэх вэ?
Танд цахим шуудангийн хаяг байхгүй тохиолдолд Gmail зэрэг цахим шуудан үүсгэх боломжтой сайтад хандаж үнэгүй цахим хаяг үүсгэх боломжтой.
#Өргөдлөө цахим шуудан, факс эсвэл шуудангаар илгээх боломжтой юу?
Бид зөвхөн “Ажил горилогчийн нэвтрэх хэсэг” гэсэн хуудсаар дамжуулан өргөдлийг цахимаар хүлээж авдаг.
#Ажлын заруудыг веб хуудсанд хэр ойр давтамжтай байршуулдаг вэ?
Бид тогтмол, ихэвчлэн өдөр бүр шинэ мэдээлэл оруулдаг.
#Нэгээс олон ажлын байранд өргөдөл гаргах боломжтой юу?
Мэдээж тийм. Та өөрийн ур чадвар, туршлагад тохирох ямар ч ажлын байранд өргөдөл гаргах боломжтой.
#Өргөдөл гаргасны дараа ямар арга хэмжээ авах вэ?
Өргөдөл гаргасны дараа бид таны өргөдлийг хүлээн авсныг баталгаажуулж цахим шуудан илгээнэ. Үүний дараа манай системд нэвтэрч явцын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Ажилд авах, сонгон шалгаруулах шатанд тэнцсэн эсэхийг бид танд мэдээлнэ.
Бүхий л харилцаа цахим шуудан болон мессежээр хийгддэг тул таны оруулсан мэдээлэл зөв байх нь чухал. Таны мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд та цахимаар нэвтэрч өөрийн цахим өргөдөлд агуулагдах мэдээллээ шинэчлэх боломжтой.
#Миний сонирхсон эсвэл надад тохирох ажлын байр байхгүй үед өөрийн товч намтрыг илгээж болох уу?
Бид зөвхөн ажлын байрны хүсэлтийн хүрээнд товч намтрыг хүлээн авдаг.
#Ажлын анкет бөглөхөд техникийн бэрхшээл тулгарсан тохиолдолд яах вэ?
Таны илгээж байгаа CV-ний эзлэх хэмжээ хэтэрснээс CV-гээ оруулахад хүндрэл учирч болно. Файлын хэмжээ 2Мб-ээс хэтрэхгүй байх шаардлагатай. Файлын хэмжээг багасгахын тулд дараах аргыг ашиглаж болно:
- Зураг/үнэмлэх-ийн хуулбарыг шахаж жижигсгэх
- Зураг/сертификат/үнэмлэхийн хуулбарыг .jpg форматаар хадгалах, сканнерыг имэйлийн чанар/тохиргоогоор тохируулах
- Баримт бичигт хэт олон зураг/сертификат/үнэмлэх оруулахгүй байх.
Асуудал шийдэгдээгүй тохиолдолд бусад вебсайтад зочлон холболт хэвийн байгаа эсэхийг шалгаарай. Бусад вебсайт хэвийн ажиллаж байвал Тийссийн “ажлын зар” вебсайтад асуудал үүссэн байх тул thiesshr@thiess.com.au хаягаар тухайн асуудлыг мэдэгдэнэ үү. Бид асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх болно.
#Нууц үгээ санахгүй болчихлоо. Яах вэ?
“Ажлын зар” хуудасны зүүн гар талд ‘Бүртгүүлсэн ажил горилогч’ буюу “Existing Applicant” гэсэн холбоос байгааг харж болно. Энэхүү холбоос дээр дарж, Нууц үгийг мартсан буюу ‘Forgotten your password’-ийг сонгоно. Ингэснээр таны анх бүртгүүлсэн имэйл хаяг руу нууц үгийг илгээнэ.
#Нууц үгээ хэрхэн солих вэ?
‘Бүртгүүлсэн ажил горилогч’ гэдгийг сонгож системд нэвтрээд нүүр хуудаснаас ‘Нууц үг солих/ Change password’ гэсэн хэсгийг сонгоно. Дараа нь таны хуучин нууц үг болон шинэ нууц үг шаардагдах бөгөөд өөрийгөө бусдаас ялгахын тулд нууц асуулт оруулах шаардлагатай болно. Та нууц үгээ мартсан тохиолдолд тухайн нууц асуулт болон хариултыг ашиглах юм.
#Өргөдлөө илгээсний дараа шинэчлэх боломжтой юу?
Өргөдлөө цахимаар илгээсний дараа зөвхөн хувийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрийн мэдээлэл дэх хязгаарлагдмал мэдээлэл (жишээ нь: Боловсрол ба ажил эрхлэлт)-ийг шинэчлэх эсвэл шинэ файл хавсаргах зэргээр тодорхойлолтоо шинэчлэх боломжтой.
#Миний өргөдөл амжилттай илгээгдсэн эсэхийг яаж мэдэх вэ?
‘Илгээх/Submit’ товчийг дарах үед баталгаажуулах цонх гарч ирнэ. Өргөдлийн төлөв тодорхойгүй байгаа тохиолдолд ‘Ажил горилогч/Applicant’ гэдгээр системд нэвтэрч ‘Өргөдлийн төлөв/ Application status’ хэсгийг шалгана. Таны өргөдөл амжилттай илгээгдээгүй тохиолдолд өргөдлийн төлөв дутуу харагдана.
#Ямар ажлын байранд өргөдөл гаргаснаа хэрхэн харах вэ?
‘Ажил горилогч/Applicant’ гэдгээр системд нэвтрэх үед “Илгээсэн өргөдлүүд/Submitted job application” хэсэгт таны илгээсэн өргөдлийн ажлын байрны жагсаалт харагдана. Та ажлын байрны нэр, өргөдөл илгээсэн огноо, цаг болон өргөдлийг харах боломжтой.
#Миний имэйл хаяг өмнө нь бүртгэгдсэн байгаа тухай системээс мэдэгдсэн. Би юу хийх шаардлагатай вэ?
Ийм мэдэгдэл гарч ирсэн тохиолдолд энэ нь тухайн имэйл хаяг манай өгөгдлийн санд бүртгэлтэй байгааг илэрхийлнэ.
Та өмнө нь аккаунт үүсгэж байсан бөгөөд нууц үгээ мартсан тохиолдолд дахин нэвтрэн орохын тулд Нууц үгийг мартсан буюу ‘Forgotten your Password’-ийг сонгоорой.
Өмнө нь Тийсс компанид анкет өгч байгаагүй тохиолдолд өөр имэйл хаяг ашиглан нэвтэрнэ үү.
#CV-гээ оруулахад файлын хэмжээ хязгаартай юу?
Файлууд нь 2Мб-ээс хэтэрч болохгүй. Файлын хэмжээг багасгахын тулд дараах аргыг ашиглаж болно:
- Зураг/үнэмлэх-ийн хуулбарыг шахаж жижигсгэх
- Зураг/сертификат/үнэмлэхийн хуулбарыг .jpg форматаар хадгалах, сканнерыг имэйлийн чанараар тохируулах
- Баримт бичигт хэт олон зураг/сертификат/үнэмлэх оруулахгүй байх.