Бидний арга барил

Бидний арга барил

Дэлхий нийт эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжиж байгаа энэ цаг үед 85 жилийн түүхтэй Тийсс компани тасралтгүй хөгжиж, өөрчлөгдсөөр байна.

#Бидний арга барил

Тийсс компани нь уул уурхайн салбарт шийдэл нийлүүлэгчийн хувьд зохистой, хариуцлагатай уул уурхайгаар тэргүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулах, дэлхийн эрчим хүчний шилжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр захиалагч, нийлүүлэгчид болон уул уурхайн салбарынхантай хамтран ажиллаж байна.

Дараах үндсэн гурван чиглэлд бид анхааран ажиллаж байна:

E

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах – хариуцлагатай уул уурхайн аргуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах замаар энэ зорилтод хүрэх

S

Нийгмийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх – ажилтнууд болон орон нутгийн хүртэх үр өгөөж

G

Ил тод бөгөөд итгэл хүлээсэн засаглал – батлагдсан систем болон засаглалд тулгуурлан үүнийг бэхжүүлэх


Тогтвортой байдал нь урт хугацааны үр өгөөжийг бий болгох салшгүй хэсэг юм. Энэ нь стратегийн чухал хэсэг бөгөөд бид хийж байгаа бүх зүйлдээ тусгаж өгсөн.


2021 оны тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг тайлагналаа

2021 оны тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг тайлагналаа

Өмнөх жилүүдэд СИМИК Группээс гаргаж байсан “тогтвортой байдлын тайлан”-д тулгуурлан Тийсс компани энэ онд “Тогтвортой байдлын тайлан”-г анх удаа бие даасан бизнесийн хувиар гаргаж эхэллээ. Бид оны эхэнд гарсан амжилтуудаар бахархаж байгаа бөгөөд цаашид хийх зүйл их байгааг ч ойлгож байна. Илүү тогтвортой ирээдүйд хүрэхээр зорин ажиллаж байгаа явц болон энэ хугацаанд сурч мэдэж авсан зүйлсээ танилцуулах болно.