Коллинсвилл Нүүрсний Уурхай

Коллинсвилл Нүүрсний Уурхай

Төслийн мэдээлэл

Байршил

Куинслэнд мужийн Боуэн хотоос баруун урагш 80 км

Бүс нутаг

Австрали

Захиалагч

Xstrata Coal Queensland Pty Ltd, Itochu Coal Resources Australia Pty Ltd & Sumitomo Australia Ltd

Цааш унших

Coal

Гэрээ

Schedule of rates

Үргэлжлэх хугацаа

1996 оны 1-р сар - 2013 оны 8-р сар

Товч

Коллинсвиллийн ил уурхай нь Хойд Куинслэндэд орших Боуэнээс баруун урагш 80 километрт байрладаг. 1996 онд Тийсс Mt Isa Mines (Xstrata компани Mt Isa Mines компанийг 2003 онд худалдаж авсан) болон Itochu Coal Resources Australia P/L компанитай хамтран уурхайн ашиглалтын хугацаанд олборлолт явуулах гэрээ байгуулсан.

The mine produced 4.5 million tonnes of product coal per annum.

Уурхайн төлөвлөлт, ашиглалт нарийн төвөгтэй байсан бөгөөд захиалагчийн нүүрсний бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагыг хангахын тулд нүүрсний найман давхаргыг хольж олборлох шаардлагатай болсон. Гэрээний дагуу Тийссийн гүйцэтгэх ажилд уурхайн дэд бүтэц, үүний дотор цагт 550 тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай НУБҮ-ийн ашиглалт, засвар үйлчилгээ, захиргаа, засварын төвийн барилгын ажлууд багтсан. Уурхайн ашиглалт явуулах газар 2750 орчим гектар талбайг хамрах бөгөөд үүнд ашиглалтын найман ам, нүүрс тээвэрлэх 628 км урт зам орно.

Тус уурхай жилд 4.5 сая тонн коксжсон болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байв. Өрөмдлөг, тэсэлгээ, драг, бөөнөөр түрэх, өөрөө буулгагч автосамосвал/ экскаватораар ачих тээвэрлэх аргуудыг хослуулан ашиглаж жилд 35 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан.

Коллинсвиллийн нүүрсний төсөл дотоодын ба олон улсын хэрэглэгчдэд зориулж долоон төрлийн коксжсон болон эрчим хүчний нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байсан. Дотоодын хэрэглэгчдэд эрчим хүчний үйлдвэрүүд, эрдэс боловсруулах, нүүрс боловсруулах үйлдвэрүүд орно.

Contact us

Коллинсвилл Нүүрсний Уурхай

Location

Куинслэнд мужийн Боуэн хотоос баруун урагш 80 км

Region

Австрали

Google Maps

Коллинсвилл Нүүрсний Уурхай

Location

Куинслэнд мужийн Боуэн хотоос баруун урагш 80 км

Region

Австрали

Google Maps