Тийсст ажиллах

Бид эгнээндээ 12,000 ажилтныг нэгтгэсэн бөгөөд манай ажилтнууд боломжийг сорих, төслийн сорил, бэрхшээлийг даван туулах, захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагатай хүмүүс юм.

Тийсст ажиллах

#Бидний соёл

Багийн ажиллагаа, урам зориг, ажилтнуудынхаа мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан бид захиалагчийн шаардлагад нийцсэн буюу шаардлагаас давсан олборлолтын үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулдаг.

Бид ямагт шилдэг ажилтнуудыг авч ажиллуулахыг зорьдог бөгөөд захиалагч, төслийн түншүүд болон манай ажилтнууд бүгд туршлагатай мэргэжилтнүүд болон ирээдүйтэй, чадварлаг залуу мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг ашиглах бүрэн боломжтой байдаг. Мөн чадварлаг ажилтнуудаа ч тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорьдог. Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулан, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд тогтмол анхаардаг.

Ажлын зар үзэх
Тийсст ажиллах

Тийсст ажиллах

Бид эгнээндээ 12,000 ажилтныг нэгтгэсэн бөгөөд манай ажилтнууд боломжийг сорих, төслийн сорил, бэрхшээлийг даван туулах, захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагатай хүмүүс юм.

Олон талт байдал, оролцоог хангах

Олон талт байдал, оролцоог хангах

Бид “хүн бүр үнэ цэнэтэй” гэсэн олон талт байдал, оролцоог дэмжих алсын хараагаар дамжуулан оролцоог дэмждэг ажлын орчныг бий болгохыг чухалчилдаг.

Уугуул иргэд

Уугуул иргэд

Бид олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул уугуул иргэдийн түүх, оролцоог таниулах, хүндэтгэхэд анхаардаг. Нийт бүс нутгууд дах оффис, сайтуудын хүрээнд бид “үйл ажиллагааны бүс нутагт ажиллаж, амьдрахдаа орон нутагт хүндэтгэлтэй хандах, халамж анхаарал хандуулах” үүргээ ухамсарлан ажилладаг.

Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

Тийсс нь шинэ төгссөн мэргэжилтнүүдэд “инновацид хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээний төслүүдэд ажиллах, ирээдүйд шаардагдах ур чадварыг хөгжүүлэх” боломжийг олгох замаар ирээдүйн удирдагчдад хөрөнгө оруулалт хийдэг.