Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

#Тийссийн “Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр”

Тийссийн “Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр” арав гаруй жилийн хугацаанд хэрэгжихдээ ямагт шилдэг, шинэлэг, тэргүүн туршлага болсоор ирсэн. Куинслэнд мужид анх хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Австрали улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хөтөлбөр болсон бөгөөд дадлагажигчдыг ажлын байрны болон танхимын сургалтад хамруулж жигд чанартай сургахад чиглэгддэг.

Цалинтай ажил, сургалтыг хослуулснаар ажлын дадлага туршлагатай болохоос гадна үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил эзэмшинэ. Албан ёсны эрх бүхий сургалтын байгууллагууд онолын сургалт явуулдаг бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид жил бүр олон хүнийг сургаж дадлагажуулдаг

Хөтөлбөрийн хүрээнд эзэмших мэргэшлүүд:

  • III зэргийн гэрчилгээтэй инженер - механикийн мэргэжил (дизель хөдөлгүүрийн засварчин)
  • III зэргийн гэрчилгээтэй автомашины цахилгаан технологи
  • III зэргийн гэрчилгээтэй инженер - угсралтын мэргэжил (бойлуур угсрах/гагнуур)
  • III зэргийн гэрчилгээтэй цахилгаан технологийн системийн цахилгаанчин (өндөр хүчдэлийн)

#Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага

Тийсс жил бүр дараах шаардлагыг хангасан дадлагажигчдыг шинээр сургаж, дадлагажуулдаг:

  • Бие даасан/хариуцлагатай
  • Ажлын ёс зүйтэй
  • Өөрийгөө дайчлах чадвартай
  • Системтэй сургалтад хамрагдах хүсэл эрмэлзэлтэй
  • Харилцааны чадвар сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Шинэ ур чадвар эзэмших хүсэлтэй
  • Заавар чиглэл хүлээн авах чадвартай
  • Ажил гүйцэтгэх зөв хандлагатай
  • Нарийн няхуур.

#Хаана ажиллах вэ?

Хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь Тийссийн хэрэгжүүлж байгаа төслийн сайтад ажиллана. Тийссийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг вэб хуудаснаас үзнэ үү.

#Хөтөлбөрийн давуу тал

Бид дадлагажигчиддаа бүхий л нөөц бололцоогоо бүрэн дайчлан суралцах шаардлага тавьдаг. Бидний хэрэгжүүлдэг Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр нь бусад хөтөлбөрөөс ялгаатай бөгөөд манай хөтөлбөрт хамрагдсанаар дадлагажигч нь:

  • Сайтаас гадуур, системтэй сургалтад хамрагдана
  • Мэргэжил эзэмшихийн сацуу цалинтай ажиллана
  • Сургалтын төлбөр, замын зардлаа төлүүлнэ
  • Иж бүрэн багаж хэрэгслээр хангагдана
  • Дүрэмт хувцас болон хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ)-ээр хангагдана
  • Туршлагатай мэргэжлийн ажилтнуудыг дагалдан суралцана
  • Дадлагажигчдад зориулсан чиглүүлэх сургалтад хамрагдана
  • Оны шилдэг дадлагажигчийг шалгаруулах шалгаруулалтад оролцох эрхтэй
  • Ажилтанд туслах хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно

#Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах, шалгаруулах журам

Тийссийн Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдахын тулд:

  • Вэб хуудасны зарын хэсгээс Дадлагажигчийн орон тооны зар байгаа эсэхийг шалгана
  • Онлайн өргөдлийн маягт бөглөнө
  • Бид утсаар, цахим шуудангаар эсвэл захидлаар холбогдож дараагийн шатанд шалгарч үлдсэн эсэхийг мэдэгдэнэ
  • Ажилд авах процесс эхэлнэ.

#Шалгуур

Өргөдөл гаргагч нь математик, англи хэлний шалгалтад тэнцсэн, бүрэн дунд боловсролтой (12 жилийн боловсролтой) байх шаардлагатай.

Бид, эмэгтэйчүүд, насанд хүрэгсэд болон нутгийн уугуул иргэд ажилд орох өргөдөл гаргахыг дэмждэг.

#Ажилд сонгон шалгаруулж авах процесс

Ажилд сонгон шалгаруулж авах процесс жил бүрийн 8-р сард эхэлж, 12-р сард дуусна.

  • Өргөдөл хүлээн авсан болохыг цахим шуудангаар мэдэгдэнэ. Бүрэн бус өргөдлийг хянаж үзэхгүй
  • Дараагийн шатанд шалгарсан тохиолдолд Дадлагажигчдыг сонгон шалгаруулах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урина
  • Энд хүрэлцэн ирснээр ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын сацуу, ажлын ярилцлага, багаар ажиллах чадвар, психометрийн (үүний дотор унших, бичих, тоо бодох чадварыг шалгах) шалгалт өгнө
  • Ажлын ярилцлагын үеэр таны мэдлэг, чадвар, туршлага г.м зүйлсийн талаар асуух болно
  • Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд эмнэлгийн үзлэг, мансууруулах болон согтууруулах бодисын сорилд хамрагдана.
  • Үүний дараа таны өргөдөлд хавсаргасан тодорхойлолтуудыг шалгана. Ажил, мэргэжлийн тодорхойлолтыг өмнө нь хамт, удирдлага дор нь ажиллаж байсан мастер эсвэл менежерээс авсан байна.
  • Эцсийн байдлаар тэнцэх тохиолдолд санал болгож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.
Амралтаараа ажиллах хөтөлбөр

Амралтаараа ажиллах хөтөлбөр

Тийсс компани нь зохион байгуулалттай орчинд ажиллаж, дадлагажих боломжийг олгоход чиглэсэн ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-ийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.

Тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөр

Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг.