Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

Тийсс нь шинэ төгссөн мэргэжилтнүүдэд “инновацид хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээний төслүүдэд ажиллах, ирээдүйд шаардагдах ур чадварыг хөгжүүлэх” боломжийг олгох замаар ирээдүйн удирдагчдад хөрөнгө оруулалт хийдэг.

Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

#Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр

Шилдэг, чадварлаг ажилтныг шалгаруулж авах зорилготой “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих” хөтөлбөр нь уул уурхайн салбарт ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх сонирхолтой арга зам билээ. Хөтөлбөрт хамрагдсан эхний өдрөөс л бид таныг их сургуульд сурсан зүйлээ ажлын бодит орчинд хэрэгжүүлэхэд тусалж дэмжих болно. Инновац бий болгох, үр дүнд хүрэх, хүссэн албан тушаалдаа очиход шаардлагатай ур чадвар, чадавхаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Илүү гэрэлт ирээдүйг цогцлооход захиалагчдад шаардлагатай эрдэс баялгийг олборлох илүү аюулгүй, ухаалаг, тогтвортой аргыг бий болгоход бидэнд тусалж чадах идэвх санаачилгатай оюутнуудыг хайж байна.

Хөтөлбөрт хамрагдах шинэ төгссөн мэргэжилтнүүд төрөл бүрийн салбарт мэргэжил эзэмшсэн байдаг, тухайлбал инженер (цахилгааны, уурхайн ашиглалтын, механикийн, иргэний барилгын, мехатроникийн гэх мэт), геологи, маркшейдер, байгаль орчин, дижитал ба технологи, санхүү, нягтлан бодох бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэргийг дурдаж болно.


#Тийсст ажиллах шинэ мэргэжилтэн:

01

Бүтээлч, уян хатан байх шаардлагатай

Илүү сайн шийдлийг олохын тулд шинэлэг, өөрчлөлтөд дасан зохицдог, бүтээлч сэтгэхүйтэй байх шаардлагатай.

02

Багийн тоглогч байх шаардлагатай

Ур чадвараа дайчлах хүсэлтэй, хамтран ажиллаж чаддаг, сайн харилцагч байж чаддаг, бусдаас суралцах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай.

03

Өөрчлөлт хийх идэвх санаачилгатай байх шаардлагатай

Шинэ санааг туршиж үзэх, боломжуудыг нэмэгдүүлэх, өндөр гүйцэтгэлтэй багт хувь нэмэр оруулах итгэл үнэмшилтэй байх шаардлагатай.


Амралтаараа ажиллах хөтөлбөр

Амралтаараа ажиллах хөтөлбөр

Тийсс компани нь зохион байгуулалттай орчинд ажиллаж, дадлагажих боломжийг олгоход чиглэсэн ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-ийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.

Тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөр

Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг.

Шинэ төгссөн мэргэжилтнүүдэд зориулсан Тийссийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байрны сургалтаас гадна чиглүүлэх сургалтын төлөвлөгөө, мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжтой системтэй сургалтад хамрагдана. Манай хөтөлбөр бүс нутгаас хамаарч харилцан адилгүй хугацаа, давтамжтай байхаас гадна оффис болон зайнаас үүрэг гүйцэтгэж үйл ажиллагааг дэмжин ажиллах боломжийг олгодог.

#Австрали

Австрали дах хөтөлбөр нь шинэ төгссөн мэргэжилтнүүдийг сорьж, урамшуулахын зэрэгцээ хурдан хугацаанд өөрийн нөөц бололцоог олж илрүүлэхэд туслах зорилготой. Хөтөлбөрийн хоёр жилийн хугацаанд өөр өөр ажил үүрэг, төсөл, чиг үүргийн багуудад арван хоёр сар хүртэл хугацаагаар сэлгэн ажиллах боломжийг олгодог.

2023 оны Шинэ төгссөн мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөрийн бүртгэл хаагдсан байна. Дараа жилийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ирэх оны эхээр бүртгэл нээгдсэн эсэхийг шалгахыг хүсье.

Австрали дах хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол graduates@thiess.com.au хаягаар и-мэйл илгээнэ үү.

#Түгээмэл асуулт, хариулт

Тийсс компани жилд шинэ төгссөн хэдэн мэргэжилтнийг ажилд авдаг вэ?

Ажилд авах хүний тоо харилцан адилгүй байдаг ч ихэвчлэн 18-30 ажлын байранд шалгаруулан авдаг.

Би үндсэн ажилтан болох боломжтой юу?

Тийм. Шинэ төгссөн мэргэжилтнийг Тийсс компанид үндсэн ажилтнаар ажиллуулах ба энэ нь туршилтын зургаан сарын хугацаанд амжилттай ажилласан эсэхээс хамаарна.

Шинэ төгссөн мэргэжилтнүүдийг ямар зорилгоор ажлын байруудад сэлгэн ажиллуулдаг вэ?

Сэлгэн ажиллуулахын зорилго нь үйл ажиллагааны бусад хэсгүүдийн талаар туршлага хуримтлуулж, ур чадвараа өргөжүүлж, ажил мэргэжлийн өөр чиглэлүүдийн талаар мэдлэгтэй болж, компанийн хүрээнд холбоо харилцаагаа өргөжүүлэхэд чиглэдэг.

Сэлгэн ажиллах нөхцөлийг хэрхэн тодорхойлдог вэ?

Сэлгэн ажиллах нөхцөлийг шинэ төгссөн мэргэжилтний сонголт, бизнесийн шаардлага болон чиг үүргийн удирдлагын зөвлөмжийг харгалзан, салбар тус бүрийн хувьд сурах, хөгжих шаардлагуудад үндэслэн төлөвлөдөг.

Сэлгэн ажиллах байршилд шилжин очиход надад дэмжлэг үзүүлэх үү?

Тийм. “Шинэ төгссөн мэргэжилтнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ажлын гараагаа эхлүүлэхээр шилжин суурьшихад нь бид шинэ төгссөн мэргэжилтнүүддээ дэмжлэг үзүүлдэг.

Шинэ төгссөн мэргэжилтнүүд бүс нутгуудад хуваарилагдсан үед байр, сууцны ямар сонголтууд байдаг вэ?

Куинслэнд дэх Тийссийн төсөлд хуваарилсан тохиолдолд ажилчдын кэмп эсвэл шинэ мэргэжилтнүүд хамт байрлах байр гэсэн сонголт байдаг.

Шинэ Өмнөд Уэлс дэх Тийссийн төсөлд томилогдсон тохиолдолд шинэ төгссөн мэргэжилтнүүдийг Синглтон эсвэл Масвеллбрүүк дэх хамт байрлах байранд оруулдаг.

Сургалтын төлөвлөгөө гэж юу вэ?

Шинэ төгссөн мэргэжилтэн бүрд зориулсан сургалтын төлөвлөгөө гаргадаг бөгөөд тус төлөвлөгөө нь шинэ мэргэжилтнүүдийг суралцах, хөгжихөд чиглүүлж, карьераа өсгөх зорилтдоо хүрэхэд дэмжлэг үзүүлдэг.

Тийсс компани мэргэжилтнийг хөгжүүлэх чиглэлээр юу хийдэг вэ?

Манай шинэ мэргэжилтнүүд ажлын байран дах сургалтад хамрагдаж, дагалдан хийхээс гадна мэргэжил хөгжүүлэлтийн өдөрлөгт оролцож, зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн олон сэдвээр мэдлэг, мэдээлэл авдаг.

Шинэ төгссөн мэргэжилтнийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсаны дараа яах вэ?

Тус хөтөлбөрт хамрагдсан шинэ мэргэжилтнүүдийг үйл ажиллагаа, чиг үүргийнх нь дагуу ажлын байранд бэлдэхэд тус хөтөлбөрийн зорилго оршдог. Сэлгэн ажиллуулах нь шинэ мэргэжилтнүүдэд тухайн ажлын байранд бэлтгэгдэх, туршлага хуримтлуулах боломжийг олгодог.


#Индонез

Бид Индонез дах үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн боломжийг санал болгодог. Өсөж хөгжих боломжийг эрэлхийлэхийг хүсвэл манай хөтөлбөрт хамрагдаарай.

2022 оны хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авах хугацаа дууссан байна. Дараа жилийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энэ оны сүүлээр бүртгэл нээгдсэн эсэхийг шалгахыг хүсье.