Алсын хараа, зарчмууд

Бидний алсын хараа, зорилт , зарчмууд

#Бидний алсын хараа

Ажилтнуудын ур чадвар, технологийн дэвшлийг хослуулан ашиглаж, нөөцийг зохистой олборлох шийдлээр түүчээлэх. 

Алсын хараа нь бидний хэн болох, хаанаас эхэлсэн болохыг илтгэхийн зэрэгцээ бидний зорин ажиллах ирээдүйг тодорхойлдог. Энэ нь аливааг санаачлах, анхдагч байх Тийссийн мөн чанарыг тодотгохын сацуу тогтвортой шийдлийг захиалагчдад санал болгож хэрэгжүүлэхэд бэлдэх, анхдагч байх бидний хэрэгцээг онцлохын зэрэгцээ цаашдын зорилгодоо хүрэхэд ажилтнуудын ур чадвар, технологийн дэвшлийг ашиглахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч буй явдал юм.


#Бидний зорилго

Тийсс компани нь захиалагчид, түншүүд, ханган нийлүүлэгчид, орон нутаг болон байгаль орчинд урт хугацааны үр өгөөжийг бий болгохыг зорин ажилладаг. 

Тийсст бид өдөр бүр онцгой байхыг зорьдог - сонсож, ойлгож, шинийг олж нээдэг. Бид зөвхөн ажилтнууд болон төслүүдээ хөгжүүлэхээр хязгаарлагдахгүй шинийг сэтгэж, санаачлахыг зорьдог. Бид боломжуудыг нээж, гүйцэтгэлийг сайжруулах арга замыг бий болгох шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Бид хэлсэн, амласан зүйлээ хийдэг, бидний харилцаа, туршлага бүр багийн үр дүнд, амжилтад хөтөлдөг гэдгийг ч мэддэг. 

Бид захиалагчид, түншүүд, орон нутгууд болон ажилтнуудынхаа хамт боломжуудыг эерэг нөлөө үзүүлэх өв болгон хувиргадаг юм. Өөрчлөлт хийснээр бид урт хугацааны үр өгөөжийг бий болгодог.


#Бидний зарчим

Тийсс компани удаан хугацаанд амжилттай ажилласаар байгаа нь: Шударга байх, Хариуцлагатай байх, Шинэлэг байх, Сайн гүйцэтгэлтэй байх гэсэн дөрвөн зарчмыг баримтлан ажилладагтай холбоотой.

Аюулгүй ажиллагааг бид баримтлах зарчмаас илүүтэйгээр чухалчлан үздэг бөгөөд энэ нь бидний гүйцэтгэх бүхий л ажлын үндэс суурь болдог. Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг компанийн соёл нь бидний ерөнхий зорилго буюу хүн бүр өдөр бүр аюулгүй байх нөхцөлийг хангахад чиглүүлж өгдөг.

Бидний баримтлах зарчим нь компанийн ажилтнуудад тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно. Түүнчлэн эдгээр зарчим нь олгосон эрх мэдлийн хүрээнд ухаалаг зөв шийдвэр гаргах, ёс зүйтэйгээр хамтран ажиллах хүрээг тогтоож өгсөн. 

Компанийн баримтлах зарчмууд оновчтой, тодорхой байснаар ажилтнууд ажил үүргээ тэдгээр зарчим болон бизнесийн үйл ажиллагааны ерөнхий чиг хандлагад нийцүүлэн гүйцэтгэдэг. Бизнес өргөжиж, үйл ажиллагааны хүрээ тэлэхийн хэрээр шашин шүтлэг, яс үндэс, улс төрийн итгэл үнэмшил, хүйсийн ялгаатай ажиллах хүчнийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулахад компанийн баримтлах эдгээр зарчим чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бизнес өргөжиж, үйл ажиллагааны хүрээ тэлэхийн хэрээр шашин шүтлэг, яс үндэс, улс төрийн итгэл үнэмшил, хүйсийн ялгаатай ажиллах хүчнийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулахад компанийн баримтлах эдгээр зарчим чухал үүрэг гүйцэтгэнэ.

#Бизнес өргөжиж, үйл ажиллагааны хүрээ тэлэхийн хэрээр шашин шүтлэг, яс үндэс, улс төрийн итгэл үнэмшил, хүйсийн ялгаатай ажиллах хүчнийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулахад компанийн баримтлах эдгээр зарчим чухал үүрэг гүйцэтгэнэ.