Абдул Жарра
Стратеги ба өсөлт хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер

#Tухай
Абдул нь Стратеги ба Өсөлтийн багийг удирддаг бөгөөд компанийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхээс гадна шинэ үйлчилгээг төлөвлөх, зах зээлийн шинэ боломжуудыг ашиглахаар хамтран ажиллах, инновацыг хөгжүүлэх, үйл ажиллагааны хүрээг тэлэх зэрэг чиглэлээр Тийсс компанид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
18 жилийн өмнө СИМИК Группт ажиллаж эхэлсэн тэрээр энэ хугацаанд удирдах түвшний олон албан тушаал хашиж байсан бөгөөд Тийсс компанид Австрали, Номхон далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерээр ажиллахдаа гүйцэтгэлд суурилсан соёлыг хэвшүүлэх, захиалагчидтай урт хугацааны харилцаа тогтоох, бэхжүүлэх ажлыг хийж байсан. Үүнээс өмнө тэрээр Хабтоор Лэйтон Групп Контракторс компанийн Ерөнхий захирал/Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан. Дотоодод болон олон улсад ажиллах хугацаандаа бизнесийн гэрээ хэлцлүүдийн хяналт зохицуулалт, тухайн үйл ажиллагаа явуулж байгаа улс орны шаардлагын дагуу компанийн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээний туршлага, мэдлэг хуримтлуулсан. Абдул төслийн удирдлага болон хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсны зэрэгцээ байгууллагын болон төслийн хүрээнд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд түүний өргөн хүрээний мэдлэг, чадвар нь Тийсс компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.Тэрээр Австрали болон АНУ-д шинжлэх ухааны (Иргэний барилгын инженер) бакалавр, магистрын зэрэг хамгаалснаас гадна Эрхзүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг дүүргэсэн.