Ирээдүйн амжилтын эхлэлийг тавив

1951 - Тийсс Холдингс Лтд

Тийсс Холдингсийн нийтэд арилжих хувьцааны эхний багц болох 450,000 хувьцааг Сидней, Брисбэн хотын хөрөнгийн биржүүдээр арилжаанд оруулав.

1958 - Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөр

Тийсс Холдингс нь Цаст уулын усан цахилгаан станцын Түүма далан болон Түүма-Түмүтийн туннелийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан нь тус төслийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан анхны Австрали компани болов.

1959 - Туннелийн ажлын рекорд амжилт

1959 оны өвөл Тийсс компани Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөрийн Түүма-Түмүтийн туннелийн ажлыг гүйцэтгэх явцад зургаан хоногийн дотор 526 фут малталт хийж туннелийн ажлын дэлхийн рекорд амжилт тогтоожээ.

Цаст уулын хөтөлбөрт Тоёота Лэндкрузер брэндийг амжилттай ашигласны дараа Тийсс тус брэндийн Австрали дах франчайз эрхийг эзэмших болов. Түүнчлэн Тийсс Тоёота ПиТиУай Лтд хамтарсан компанийг байгуулснаар Японы автомашин үйлдвэрлэгч компанитай тогтоосон удаан хугацааны түншлэлийн үндэс суурийг тавьжээ.

1960 - Үхэр тээвэрлэх автозам

Тийсс нь Куинслэнд, Хойд Нутаг Дэвсгэр болон Баруун Австралийн алслагдмал бүс нутгуудаар мал тээвэрлэх автозамын хөтөлбөрт оролцон ажиллаж эхлэв. Тус төсөл нь тухайн үедээ Австралийн түүхэнд хамгийн томд тооцогдох, дан зорчих хэсэгтэй автозамын хөтөлбөр байв.

1961 - Шинэ Зеландын усны эрчим хүчний хөтөлбөр

Тийсс Холдингсийн хувьд Австралийн хилээс гадагш иргэний барилгын анхны гэрээт ажлаа авсан нь Шинэ Зеландын Манапүри нуурын усан цахилгаан станцын хөтөлбөрийн хүрээнд туннель болон босоо ам байгуулах ажил байлаа.

1962 - Кианга ба Мүрагийн нүүрсний уурхай

Кианга ба Мүрагийн нүүрсний уурхайнуудад олборлолт явуулж, Куинслэндийн анхны коксжих нүүрсийг үйлдвэрлэн Япон улсад экспортлох зорилгоор Тийсс Пийбоди Мицүй Көүл ПиТиУай Лтд хамтарсан компани байгуулагджээ.

1962 - Төмөр замын бүтээн байгуулалтын туршлага

Төмөр замын чиглэлээр томоохон төслүүдийн гэрээ байгуулж, газар шорооны ажлаас эхлээд төмөр зам тавих хүртэл нэлээд өргөн цар хүрээтэй ажлууд гүйцэтгэж, үүний дотор Баруун Австрали дах Квинана-Калгүүрлигийн шугамыг барьж байгуулснаар Тийсс компани төмөр замын бүтээн байгуулалтын чадавхаа бэхжүүлэв.

1967 - Мал аж ахуйн салбар ба Талбинго далан

Тийсс үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, Кимберлэйзд мал аж ахуйн хоёр том ферм болон нэг сая орчим акр газар худалдан авчээ. Мөн тухайн жил Цаст уулын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сүүлийн бөгөөд хамгийн том ажлын гэрээг байгуулж Талбинго далан болон Түмүт 3 цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

1972 - Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаа явуулж эхлэв

Петросий компанитай түншлэлийн гэрээ хэлцэл хийснээр Тийсс компани Зүүн Өмнөд Азид явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс Петросийгийн түншлэлийн анхны төслүүдийн нэг нь Сингапур дах Сембавангийн усан онгоцны хуурай зогсоолын бүтээн байгуулалтын ажил байв. Өдгөө энэхүү зогсоол дэлхийн хамгийн том хуурай зогсоолуудын нэгд тооцогддог байна.

1973 - Дартмут далан

Тийсс Холдингс Викториа мужийн Митта Митта гол дээр Дартмут даланг барьж байгуулав. Энэ нь тухайн үедээ Австралийн хамгийн том далан байсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд голын урсгалын чиглэл өөрчлөх туннель, ус хураах босоо ам, хавхлагийн камер/таславчууд болон нэвтрэх туннелийн барилгын ажил багтжээ.

1974 – Цаст уулын бүтээн байгуулалт дуусав

Тийсс компани Талбинго далан болон Түмүт 3 цахилгаан станцын ажлыг графикт хугацаанаас өмнө дуусгаж, 25 жил үргэлжилсэн Цаст уулын усан цахилгаан станцын хөтөлбөрийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгажээ.

1976 - Вайвенхо далан

Тийсс компани Брисбэн хотын гадна орших Вайвенхо далангийн барилгын гурван үе шаттай ажлын эхний үе шатыг гүйцэтгэж эхлэв. Сүүлийн шатны ажлыг найман жилийн дараа буюу 1984 онд дуусгажээ.

1977 - Шүгэрлөүф далан

Тийсс компани Мельбурн хотын ус хангамжийн хөтөлбөр болох Шүгэрлөүф усан сангийн төслийн хүрээнд үндсэн далангийн эргийн бэхэлгээг барьж байгуулав.

1979 - Лой Янг цахилгаан станц

Тийсс компани Герман улсын Хохтийф компанитай хамтарсан түншлэл байгуулж, Лой Янг цахилгаан станцын яндангийн барилгын ажлыг гүйцэтгэв.