2020 он хүртэл хүчирхэгжсэн он жилүүд

2011 - Австралийн Зүүн эрэгт ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулав

Бүртон нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөтгөх, 6 жилийн хугацаанд хэрэгжих, 1.3 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав. Нью Саут Уэльс мужийн Вилпинжонг нүүрсний уурхайн олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх 222 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав. Ингэснээр уурхайн эзэмшигч Пийбоди Энержи Австралиа (Вилпинжонг Көүл ПиТиВай Лтд") компанитай байгуулсан гэрээг 2013 оны 3-р сарын 31 хүртэл 15 сарын хугацаагаар сунгав.

2011 - Уугуул иргэдэд зориулсан хөтөлбөр шагнал хүртэв

Эмэгтэй уурхайчдыг бэлтгэж ажлын байраар хангах зорилгоор Тийссийн хэрэгжүүлсэн "Хамгаалалтын дуулгатай уугуул эмэгтэйчүүд" хөтөлбөрийг Куинслэндийн Эрдэс баялгийн зөвлөлөөс үнэлж, "Компанийн шилдэг санаачилга" шагнал олгов.

2011 - Prominent Hill extended

OZ Minerals awards Thiess a $1 billion, six-year mining contract to extend mining operations at OZ Mineral's Prominent Hill Copper and Gold mine in South Australia.

2012 - Дадлагажигчийн хөтөлбөрт хөрөнгө оруулав

Дадлагажигч, суралцагчдыг төсөлд шаардагдах мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэхийн тулд Австралийн Дадлагажигчдыг бэлдэх Эм И Жи Ти төвтэй Тийсс компани албан ёсоор хамтран ажиллах болов.

2012 – Лэйк Вермонт төслийн гэрээ байгуулж, Проминент Хилл төслийн гэрээг сунгалаа

Ооз Минералз компани Өмнөд Австрали дах өөрийн эзэмшлийн Проминент Хилл зэс, алтны уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх зургаан жилийн хугацаатай, 1 тэрбум долларын үнийн дүн бүхий ажлыг Тийссээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулав. Тийсс урьд өмнө байгуулж байсан гэрээнүүдээс хамгийн том нь болох, 2.3 тэрбум долларын үнийн дүнтэй, олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгуулж Лэйк Вермонт нүүрсний уурхайд үргэлжлүүлэн ажиллаж байна. Шинэ гэрээний дагуу одоогийн үйл ажиллагааг өргөжүүлж, олборлолтын хэмжээг жилд 4 сая тонноос 8 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ.

2012 - Индонезид хоёр шинэ ажлын гэрээ байгууллаа

Тийсс нь Би Эйч Пи Биллитон болон Адаро Энержи компаниудын хамтарсан Пи Ти Лахай Көүл (ИндоМет Көүл) компанийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх 18 сарын хугацаатай гэрээ байгуулав. Энэ нь ИндоМет Көүлийн эзэмшдэг коксжих нүүрсний томоохон орд газарт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх анхны гэрээ юм. Индонез дэх баг Барито Пасифик Группийн бүрэлдэхүүнд багтдаг ПТ Тамтама Перкаса компанийн захиалгаар коксжих нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэх 393 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулав.

2012 – First foray into autonomous mining

Thiess provides autonomous haulage support services to Fortescue at their Solomon Mine in Western Australia.

2013 - Тийсс, "RWE" компаниуд анхны иж бүрэн үйлчилгээг санаачлав

Тийсс компани цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хүрэн нүүрсний олборлолтоор Европт тэргүүлэгч компаниудын нэг болох "RWE Generation SE (RWE)" компанитай хамтран өндөр гарц бүхий тасралтгүй олборлолт явуулж, их хэмжээний хэмнэлт авчрах боломжийг бүрдүүлсэн, дэлхий даяар нэвтрүүлэх боломжтой шинэ шийдлийг боловсруулан гаргав. Тийсс, RWE компаниуд TRWE хамтарсан компанийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлснээр ил уурхайн тасралтгүй олборлолт явуулах тоног төхөөрөмж, үүний дотор шанаган утгуурт, дугуйт экскаваторын систем болон дотроо буталж, дамжуулах систем (IPCC)-ийн иж бүрэн зураг төсөл, инженер техник, ашиглалт, засвар үйлчилгээний шийдлийг санал болгож хэрэгжүүлэх чадавхитай анхны хамтарсан компани болсон юм.

2013 – Куинслэндийн уурхайнуудад гүйцэтгэх ажлын гэрээг сунгав

Төв Куинслэндийн Боуэний сав газарт байрлах уурхайнуудад Тийссийн гүйцэтгэж буй ажлын гурван том гэрээг сунгав. Үүнд:

Жэллинба Ресурсиз компани: Дайсартын орчимд байрлах Лэйк Вермонт нүүрсний уурхайн олборлолтыг гүйцэтгүүлэхээр Тийсстэй байгуулсан гэрээгээ сунгаж, 550 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгүүлэхээр болов.

Блэквотерт орших Курра Норт нүүрсний уурхайн эзэмшигч ВесФармерс Ресурсиз компани: Тийсстэй үргэлжлүүлэн 4 жил хамтран ажиллаж, 570 сая долларын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулав.

Гленкор компани: Маунт Оуэн уурхайд Тийссийн гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгав.

2014 - Төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийж эхлэв

Хойд Нутаг Дэвсгэрт төмрийн хүдэр олборлох бизнест эргэн орж, Дарвинаас зүүн өмнө зүгт 600 километр зайд орших төмрийн хүдрийн алслагдмал шинэ орд газарт Вестер Дизерт Ресурсиз компанийн хэрэгжүүлэх Рөүпер Бар төслийн гүйцэтгэгчээр шалгарч, ажлаа эхлэв.

2014 - Тийсс - дэлхийд тэргүүлэх гэрээт олборлогч

СИМИК Групп бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой болгох өргөн хүрээтэй стратегийн шинэчлэл хийсний дагуу Тийсс, Лэйтон Контракторс, Лэйтон Ази, Лэйтон Африк компаниудын гүйцэтгэж байгаа уул уурхайн бүх төслийг Тийсс нэгтгэн хариуцаж, захиалагчиддаа уул уурхайн мэргэжлийн өргөн хүрээний мэдлэг туршлага, шилдэг гүйцэтгэлийг санал болгон ажиллах болсон.

Группийн бизнесийн шинэ загварын дагуу Тийсс компани олон улсад эзлэх байр сууриа өргөтгөн бэхжүүлж, зургаан улсын 24 уурхайд нүүрс, төмрийн хүдэр, зэс, никель, алт, алмааз зэрэг ашигт малтмалын олборлолтын ажлыг гүйцэтгэж, уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд томоохонд тооцогдох гэрээт олборлогч болов.

2015 - Уугуул иргэдийн бүлэгтэй хамтарсан компани

Баруун Австралийн Соломон дах боловсруулалтын бус дэд бүтцийн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Тийсс компани нь Вөрлү-Марра Ейнджибарнди Уугуул иргэдийн нийгэмлэг (WMYAC)-тэй хамтарсан компани байгуулсан. Тус хамтарсан компани нь Вөрлү-Марра Ейнджибарндичуудтай нягт хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа бөгөөд энэхүү түншлэл байгуулагдсанаар төсөл төдийгүй орон нутгийн иргэд ч хөдөлмөр эрхлэлтийн болон бизнесийн үр өгөөжийг хүртэх боломжтой болж байна.

2015 - Америк тивд анхны гэрээ байгуулагдлаа

Тийсс компанийн үйл ажиллагаа олон улсад өргөжин тэлж, Чили улсын Энкуэнтро Оксайдс зэсийн ил уурхайд дөрвөн жилийн хугацаанд 137 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг Антофагаста Минералс компанитай байгууллаа.

2015 - FleetCo joins Thiess

As part of a CIMIC corporate restructure, FleetCo becomes a subsidiary of Thiess in Australia. FleetCo supplements the full-service offering from Thiess and supplies dry and fully maintained hire to Thiess clients and the broader mining sector.

2016 - Үйл ажиллагааны хүрээг Ази тивд тэллээ

Тийсс компани нь Мажвэ Майнинг хамтарсан компанийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг бөгөөд тус хамтарсан компани Ботсван дах Жванэнг уурхайд хоёр жил ажил гүйцэтгэх гэрээг Дэбсвана Даймонд компанитай шинээр байгуулаад байна.

Тийсс компани нь Тегух Синар Абади болон Фирман Кетаун Перкаса уурхайнуудад явагдаж байгаа ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Индонезийн Зүүн Калимантан дах Мэлак нүүрсний уурхайд нэмж 530 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо.

Тийсс болон Хишиг Арвин компаниудын хамтарсан компани нь Монгол улсын Өмнөговь аймагт Рио Тинто компанийн үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой зэс, алтны ордод анх удаа гүний уурхайн налуу ам барих төслийг гүйцэтгэх гэрээ байгууллаа. Тус төслийн хүрээнд налуу амны нээгч траншей, хос туннелийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

2016 - Expansion in Asia regions

Mining services continue at the Teguh Sinar Abadi and Firman Ketaun Perkasa concessions, securing a contract extension Melak Coal Mine in East Kalimantan, Indonesia with additional revenue of $530 million.

In a joint venture with local contractor Khishig Arvin, Thiess secures the first underground decline project at the Rio Tinto-operated Oyu Tolgoi copper and gold project in Mongolia's southern Gobi desert. Work will include the construction of a box cut and development of twin declines.

2017 - Боуэны сав газарт ажил гүйцэтгэх гэрээ сунгагдлаа

Австралийн Куинслэнд мужийн Боуэны сав газарт байрлах Кавал Ридж болон Пийк Даунс нүүрсний уурхайнуудад BHP Billiton Mitsubishi Alliance (BMA) компанийн захиалгаар нийт 440 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгууллаа. Ийнхүү гэрээ байгуулагдсанаар тус бүс нутагт цаашид ажлын байр нэмэгдэх боломжууд бүрдэж байна.

2017 - Маунт Плийзэнт уурхайд олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Захиалагч MACH Energy компанийн захиалгаар шаардагдах нөөц, машин техник, тоног төхөөрөмжийг төслийн талбайд байршуулах ажлыг таван сарын хугацаанд амжилттай хийж дуусгасны дараа Тийсс компани 2017 оны 11-р сард Маунт Плийзэнт уурхайд олборлолтын ажлыг эхлүүлсэн. Тус төслийн баг хамт олон нийт ажиллах хүчний 80 гаруй хувийг тухайн орон нутагт амьдардаг иргэдээр бүрдүүлж, гүйцэтгэлийн бат бэх соёлыг бий болгож, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.

2017 - Индонезид тогтоосон харилцаагаа бэхжүүлж байна

2003 оноос олборлолт хийж эхэлсэн Индонез улсын Зүүн Калимантан дах Сангатта нүүрсний уурхайд Калтим Прима Көүл (KПК) компанийн захиалгаар үйл ажиллагааг өргөжүүлэх 300 сая австрали долларын дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа. Дөрвөн жилийн хугацаанд Мэлаван ил уурхайд нүүрсний олборлолтыг 12 сая тонноор нэмэгдүүлж, 130 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ.

Тийсс компани MSJ уурхайд 13 жил амжилттай ажилласны үр дүнд Индонезийн Зүүн Калимантаны бүсэд: Гунунг Бара Утама нүүрсний уурхай (437 сая долларын дүнтэй ажил) болон Харум Энержи компанийн Махакам Сүмбэр Жаяа (MSJ) нүүрсний уурхай (300 сая долларын дүнтэй ажил)-д ажиллахаар боллоо.

2018 - Уугуул иргэдийг сургаж, хөгжүүлэхэд чиглэсэн таван жилийн хөтөлбөр

Тийсс болон Анангу Майнинг компаниуд хамтран Проминент Хилл зэс алтны уурхайд 112 сая австрали долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээ байгуулагдсанаар орон нутгийн уугуул иргэдийн уламжлалыг сахигч Антакиринжа Мату-Янкунитатжара Уугуул иргэдийн нийгэмлэг (AMYAC)-ийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна.

2018 - Кристмас Крикт автоматжуулалтын cистемийг нэвтрүүлж эхэлнэ

Баруун Австралийн Пилбара бүс дэх Кристмас Крик төслийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хүнд даацын 65 машин техникт тээвэрлэлтийн автомат системийг 18 сарын хугацаанд суурилуулж дуусгах ажлын гэрээг Фортескью Металз Груптэй байгууллаа.

2018 - Гурван гэрээ сунгагдсан нь Индонезид үргэлжлүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж байна

Өмнөд Калимантан дах Сатуй нүүрсний уурхайд төлөвлөлтийг шинэлэг байдлаар хийсний үр дүнд гэрээ сунгагдаж, гурван жилийн хугацаанд 250 сая долларын гэрээт ажил гүйцэтгэхээр боллоо.

Индонезийн Өмнөд Калимантан дах Арутмин компанийн Менакин нүүрсний уурхайд нүүрс олборлолтын үйлчилгээ үзүүлж байгаа Тийссийн гэрээг 2.5 жилээр сунгалаа. Энэ хугацаанд Тийсс нь 5 сая тонн нүүрс олборлож, 52 сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэнэ.

Гурван жилийн хугацаанд 280 сая долларын ажил гүйцэтгэх гэрээний сунгалтын хүрээнд Тийсс нь Индонезийн Өмнөд Калимантан дах Баяан Ресурсын эзэмшдэг Вахана нүүрсний уурхайд нүүрсний олборлолтыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

2018/19 - Хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангаж байна

Хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах, олон талт байдлыг хангах зорилтын хүрээнд Тийсс нь Чилийн Сентинела төсөлд анхны эмэгтэй операторыг авч ажиллуулж эхэлсэн нь олон эмэгтэйчүүд энэ салбарт хөл тавих эхлэлийг тавилаа.

Говь нутгийн эмэгтэйчүүдийг сургах, гүний уурхайд оператороор ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тийсс нь Монгол улсын Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж байна. Индонезид Тийссийн хэрэгжүүлдэг “Эмэгтэй операторыг сургаж, бэлдэх хөтөлбөр” нь орон нутгийн эмэгтэйчүүдэд дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, тус салбарт орж ажиллах боломжийг олгодог.

2020 - Өмнөд Америкт хүрээгээ тэлэв

Тийсс нь Чилийн Антофагаста хотоос зүүн хойд зүгт орших Мантос Бланкос уурхайд Мантос Коппер компанийн захиалгаар олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа.

Чилийн Антофагаста бүсэд орших Энкуэнтро уурхайд шинээр нээгдсэн Тийссийн засварын шинэ төв нь өдөр бүр 24 цагаар нээлттэй ажиллах бөгөөд тус төв нь засварын хамгийн сүүлийн үеийн багаж, хэрэгсэл, төхөөрөмжийг ашиглан засвар үйлчилгээ хийх боломжийг бүрдүүллээ.